ЭБТ-ийн ээлжит сургалт 4 сарын 13-нд эхлэх гэж байна. Гэртээ, хашаандаа цэцэг, жимс тарихыг хүсдэг хүмүүсийг энэ сургалтанд суухыг урьж байна:
Сургалтанд урих тухай
MУИС-ийн Экологийн Боловсролын төв байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-гын ажилтан,иргэдэд зориулж тасалгааны олон наст цэцэг, жимс жимсгэнэ , чимэглэлийн мод сөөг, тарих, арчилан ургуулах , үржүүлэх, мэдлэг, чадвар, дадал олгоно 15 –н цагийн сургалтыг 2009 оны 04-р сарын 13-аас 04-р сарын 17-ны хооронд 5 хоног явуулна. Цэцэг, жимс жимсгэний аж ахуй эрхлэдэг дадлага туршлагатай агрономч багш нар хичээлийг зааж явуулна.
Сургалтын төлбөр 15,000 төгрөг
Сургалтын төгсгөлд гэрчилгээ олгоно.
Үргэлжлүүлэн уншиж сургалтын хуваарь болон төлөвлөгөөг үзнэ үү.
Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө
| № | Хичээлийн нэр | Заах өдөр | Заах цаг | Хичээл заах багш | Тайлбар |
| 1 | Тасалгааны цэцгийн гарал үүсэл ач холбогдол | 09.04.13нд | 1500-1610 | Цэцгийн агрономч А.Чимэдцэрэн | онол |
| 2 | Тасалгааны цэцгийг тарих арчилах арга зүй / усалгаа, бордоо, хөрс сийрүүлэх, тайралт таналт хийх / | 09.04.13нд | 1620-1800 | Цэцгийн агрономч А.Чимэдцэрэн | Дадлага ЭБТ-ийн цэцгийн хүлэмжинд |
| 3 | Тасалгааны цэцгийг үржүүлэх аргууд /үрээр, вегататив эрхтэнээр / | 09.04.14нд | 1500-1610 | Цэцгийн агрономч А.Чимэдцэрэн | Дадлага ЭБТ-ийн цэцгийн хүлэмжинд |
| 4 | Зуны нэг наст цэцгүүдийг тарих арчлах арга зүй /мандалын цэцэг, өвчин хортон тэмцэх арга/ | 09.04.14нд | 1620-1800 | ЭБТ-ийн Ахлах мэргэжилтэн Ц.Оюунцэцэг | Онол, дадлага ЭБТ-ийн цэцгийн хүлэмжинд |
| 5 | Монгол оронд тариалж байгаа жимс жимсгэний ургамлын төрөл зүйлүүд | 09.04.15нд | 1500-1610 | ЭБТ-ийн Ахлах мэргэжилтэн Ц.Оюунцэцэг | Онол, дадлага ЭБТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд |
| 6 | Жимсний модыг тарих арчлан ургуулах, үржүүлэх арга зүй /давжаа алим, өрөл, долоогоно,интор/ | 09.04.15нд | 1620-1800 | ЭБТ-ийн Ахлах мэргэжилтэн Ц.Оюунцэцэг | Онол, дадлага ЭБТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд |
| 7 | Жимсгэний мод сөөгийг тарих арчлан ургуулах, үржүүлэх арга зүй /үхрийн нүд, чацаргана,бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ/ | 09.04.16нд | 1500-1800 | ЭБТ-ийн Ахлах мэргэжилтэн Ц.Оюунцэцэг | Онол, дадлага ЭБТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд |
| 8 | Жимс жимсгэнийг хадгалах боловсруулах арга/чанамал, компод,шүүс бэлтгэх / | 09.04.17нд | 1500-1800 | Арга зүйч багш Ч.Жаргалцэцэг /Боловсролын тэргүүний ажилтан | Дадлага хичээл |
Экологийн Боловсролын Төвийн байршил:

Та бүхэн идэвхитэй оролцоорой. Энэ маш үр дүнтэй сургалт болдог юм байна лээ. Тэнд ч туршлагатай олон хүмүүс сууж, өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг. Суувал алзахгүй шүү…