Сонгинод 5 сарын 16, 17-ы өдрүүдэд мод тарих ажлыг МинийКлуб, Ногоон Ази ТББ, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран зохион байгуулсан билээ. Энд давхардсан тоогоор 95 хүн оролцож, бүгд нэг буюу хоёр өдрийнхөө ажлын хөлсийг цусны хүнд өвчтэй хүү Билгүүний эмчилгээний зардалд хандивлахаа зөвшөөрсөн юм. Бүгдэнд нь баярлалаа!
Ингээд бид өчигдөр НХГ-с авсан мөнгөө Хаан банкны хандивын данс руу нь шилжүүлж, харин өнөөдөр МинийКлубаас төлөөлөл болон зургаан гишүүн хүүгийн гэрт очиж, клубаас Билгүүнд бичсэн захидлыг, дурсгалын зүйлтэй гардууллаа. Үйл явдлыг НТВ телевиз сурвалжлав.
Билгүүн эмнэлгээс хэд хоног гарч гэртээ байгаа юм байна.
Билгүүн хүүд хэрхэн туслах вэ? гэж бодож байвал sainuils.mn рүү ороод үзээрэй.





Сайн ажиллажээ залуусаа. Хүү эдгэрэх болтугай.