»
S
I
D
E
B
A
R
«
Зуны усалгааны төлөвлөгөө
Могой сар 30th, 2009 by Энхмандах Манди

Энэ зуны туршид “Миний Клуб” Сонгинод байрлалтай  “Инчоны Мөрөөдлийн ногоон ой” мод үрсүүлгийн талбайд төвлөрч ажиллана.  Саяны өнгөрсөн ням гарагт модондоо цэнэг усалгаа хийсэн бөгөөд удахгүй та бүхэндээ тайлагнанаа.
Доорхи төлөвлөгөөгөөр энэ зун усалгаа  хийх юм.

7 сард.
7-р сарын 18,19-нд. /26, 26-нд болгоё гэсэн санал гарч байна/

8-р сард.
8-р сарын 1, 2-нд,
8-р сарын 15, 16-нд тус, тус усалгаануудыг хий нэ.

Энэхүү усалгаануудад “Нийслэлийн хөдөлмөрийн газар”-тай гэрээ байгуулан цалинжуулж байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно шүү.

Та бүхэн энэхүү усалгаануудад идэвхитэй оролцоорой.


9 Responses  
  • Suvd writes:
    Морь сар 1st, 2009 at 18:17

    Сайн байна уу? Би танай клубт саяхан элссэн хүн байна л даа. Би сайн дурын ажил хийх гээд хайж яваад танай клубыг оллоо. Энэ үйл ажиллагаанд чинь оролцох хүсэлтэй байна. Мод тариад байгаль дэлхийгээ хайрлаж байгаа та бүхэндээ баярлалаа.:D

  • Энхмандах writes:
    Морь сар 1st, 2009 at 18:37

    Баярлалаа. Тавтай морил. Оролцож болноо. Сайт болон форумаар дамжуулаад бид нартай холбоотой байгаарай.

  • serdaram writes:
    Морь сар 1st, 2009 at 18:40

    Tolovlogootei odroo modoo uslah yostoi gej bodoj baina. Naadmaa hoishluulj bolno sh dee. Yaagaad zaaval 25 hyrtel hoishluulj baigaam? Tertee tergyi naadam ongorood l MGL-uud naaddag bizdee?

  • Suvd writes:
    Морь сар 1st, 2009 at 21:10

    Би буруу харсан юм байх даа гэж бодсон чинь хойшлуулчихсан юм уу өө би уг нь удахгүй явна даа гээд баярлаад байсан чинь хэхэ одоо хүлээдэг л байх даа модод нь зүгээр байж байдаг байгаа даа

  • Энхмандах writes:
    Морь сар 2nd, 2009 at 22:08

    Сувдаа зөв харсаан 18, 19-нд байсан боловч гишүүдийн хүсэлтээр хойшлуулсан юм. Энэ асуудлыг яриад зохицсон байгаа.

  • Энхмандах writes:
    Морь сар 4th, 2009 at 10:39

    сайн байцгаана уу. Өчигдөр Энхчимэгтэй уулзлаа. 18, 19ндөө сонгино руу явахгүй бол болохгүй юм байна. Тэнд өнөөдрөөс хойш 16 хүртэл усалгаа хийгдэхгүй юм байна лээ. Тийм болохоор заавал явах шаардлагатай юм байна аа
    17нд наадмаа хийвэл ямар вэ? Нэг өдрийн ажлаа зохицуулж чадах уу? манайхаан
    18,19нийг аль дээрээс ярьж байсаан. Угаасаа бид нарийн төлөвлөгөөнд орчихсон байсан. Санаж байгаа бол вэб дээр тависан байсан зуны төлөвлөгөө гээд байгаа.
    Бас нэг ингэж болох юм байна. Хэрвээ бид нар 1 өдөр очоод 2 талбайгаа усалж чадна гэвэл 18ндаа наадмаа хийгээд 19ндөө усалж болох юм. Гэхдээ 19нд заавал усалж дуусгаж байж л явна. Гэсэн санаа байна өөр санаа оноотой хүн байвал эртхэнээс хэлээрэй.

  • temka_93 writes:
    Морь сар 7th, 2009 at 18:20

    all ene udriin mend ene sariin 18 19 nd bugdeeree uulzatsgaay

  • Mox writes:
    Морь сар 8th, 2009 at 14:41

    7-18/19 нд явахдаа Зоригоо – 99125402 утсанд бүртгүүлээрэй. Сайхан модоо усалцгаая.

  • Uuganbayr writes:
    Морь сар 30th, 2009 at 20:51

    hi ta buhend ene odriin mend hurgey
    zunii amraltaaraa tanartaigaa tsug modoo uslay gesen daan ch hol blaa. udahgui ochij bgaad modoo usalj eh delhiigee oijuulnaa. ene buhend and nz nar ta buhnii hicheel zutgel chin ermelzel tun chuhal shuu . nzuudaa bidentei negdeeree.


Leave a Reply

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa