Асрамжийн төвд айлчилсан тэмдэглэл.

1-р сарын 31-ний бүтэн сайн өдөр Бороо бид 2 Ханын материалын эцэст байрлах “Эрдэм төв” гэх нэртэй Японы гоо сайхны Элесрайн гэдэг компаны 1% -ийн орлогоор санхүүждэг 1% гэдэг клубын хөрөнгө оруулалттай асрамжийн төв дээр очлоо.
Бид их ч биш, шинэ биш ч гэсэн 200 гаруй номыг тухайн асрамжийн газар бэлэглэлээ. Мөн дээр хэд хэдэн хувцас.

Асрамжийн газар 25 хүүхэдтэй байсан ба үүнээс том нь 6, бусад нь 1-5-р ангийн хүүхдүүд байсан. Хамгийн жижиг нь 6 настай эгдүүтэй хүүхэд байна лээ. Бүгд л өөр өөрсдийн гэсэн авьяастай зурдаг 2, мат, физик гээд л төрөл бүрийн олимпиадад оролцог юм байна лээ. Хот, дүүрэг, сургуулиасаа ч их медаль авсан байсан.

Тэнд бид гадны хүн шиг эхэндээ тэд бишүүрхэж байснаа, сүүлдээ овоо ярьж эхэлсэн. Дараа дахин очиход тэр хүүхдүүд маань илүү бидэнтэй дотно болох байхаа. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа нэг ч гэсэн юмаар хувь нэмэр оруулсандаа их баяртай байна. Цаашид энэ асрамжийн төвтэйгөө хамтарч ажилланаа.

Одоогоор ямар ч байсан Мөрөнбор япон хэл, миний нэг танил Эрдэм-Эрдэнэ уран зургийн хичээл заахаар тохироод байгаа. Өөр хичээл заах сонирхолтой хүн байвал хэлж болно шүү.

О.Энхмандах enhmandah@gmail.com

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

One Response to Асрамжийн төвд айлчилсан тэмдэглэл.

  1. norovoo says:

    Сайн байна а уу залуусаа. Танай нийгэмлэгтэй холбогдож байгаадаа баяртай байна. Миний хувьд хувьд хүүхдийн хүмүүжил ёс суртахуун зан харилцааны хичээл зааж болно шүү. Бас Эрдэм-Эрдэнийг маш сайн таних юм байна. Дизи хочтой их ажилсаг чадварлаг залуу шүү.
    миний хаяг hoh.mongol@yahoo.com үүгээр надтай холбогдоорой хамтарч ажилланаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>