Хєвдєг эко-цэцэрлэгт хvрээлэн “Physalia physalis”

Хvн тєрєлхтний байгаль эхрvvгээ эргэн чиглэсэн хайр, бvтээн босголт, нєхєн сэргээлтийн нэгэн жишээ болох сонирхолтой бvтээлийг эрхэм уншигч танд толилуулж байна. Энэ нь Бельгийн архитектор Винсан Кальбо-гийн танилцуулж буй хєвдєг буюу хєлєг онгоц хэлбэрийн эко-цэцэрлэгт хvлээн юм. “Physalia physalis” (усны хєєс) хэмээх нэр нь латин хэлний pneumatophorous vгнээс галартай ажээ. Тэгвэл Vincent Callebaut Architects компани нь тvvний энэхvv гайхалтай тєслийг Европын томоохон гол мєрнvvдийн усыг цэвэрлэх vйлсэд ашиглахаар хэрэгжvvлж байгаа гэнэ.
Хийгээр ажилладаг хос мембран болон орой дээрхи фотогальваник нарны элементийнхээ ачаар энэхvv “газар уснаа явагч” нь гаднах бvрхvvл доороо гидро буюу усан хєдєлгvvртэй тул голын урсгалын энергийг эрчим хvч болгон хувиргадаг ажээ. Ган бvрхvvл нь гадуураа хєнгєн цагаанаар хучигдсан бєгєєд орой дээрээ TiO2 давхаргаар єнгєлєгджээ. TiO2 давхарга нь нарны хэт ягаан туяанд хариу vйлдэл vзvvлж, агаарыг цэвэршvvлдэг давуу талтай юм байна. Тvvнчлэн энэхvv хєвдєг цэцэрлэгт хvрээлэн явсан газраараа моторт завь болон голын эрэг хавийн vйлдвэрvvдийн химийн болон хийн хаягдлуудыг єєртєє шингээж, оронд нь хvчил тєрєгч тvгээдэг ач холбогдолтой. Мєн уг содон бvтээгдэхvvний хос корпусанд суурилагдсан гидравлик тор нь тухайн голынхоо органик бохирдлыг цэвэрлэдэг юм байна.
“Physalia” дээр байгалийн гайхалтай цогцолбор, технологийн шинэ дэвшил, болон биотехнологийн ололтуудыг гайхалтайгаар хослуулан ашигласан нь хєдєлгєх эрчим хvчийг нь єєрєєр нь хангуулж, зорчигчдынх нь нин таатай орчинг бvрдvvлээд зогсохгvй дайран єнгєрєх хэсгийнх нь агаар, усыг цэвэршvvлдэг тогтолцоотойгоор бvтээсэн нь асар их ач холбогдолтой болгожээ. Єєрєєр хэлбэл vvнийг “гишгэсэн газраас нь цэцэг ургаж, харсан зvгт нь нар манддаг vлгэрийн дагинана” -тай зvйрлэж болох юм.
Physalia дээр хэд хэдэн цэцэрлэгт хvрээлэнг байгуулах хангалттай зайтай юм байна. Зорчигчид хамгийн тvрvvнд усныхтай ижил тvвшинд байрлах “Усны цэцэрлэгт хvрээлэн”-рvv ороод, тvvгээрээ дамжин, арай дээхэн нь байрладаг “Агаарын цэцэрлэгт хvрээлэн”-д нэвтэрнэ. Энэ нь хvчилтєрєгчийн эрх чєлєєг мэдрvvлж, pneumatophorous линзээр дамжуулан гэрэл нэвтрvvлдэг онцлогтой юм байна. Харин дараагаар нь зорчигчид усан доорхи цэцэрлэгээр хамгаалагдсан “Галын болон Газрын цэцэрлэгт хvрээлэнгvvд”-рvv тус тус дамжин орох боломжтой. Хамгийн сvvлд дурьдсан “Газрын цэцэрлэг”-ийг хєлєг онгоц дайран єнгєрсєн усны экосистемийг судалдаг мэргэжилтнvvдийн судалгаанд тус болох vvднээс байгуулжээ.

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

Эх үүсвэр:  www.caak.mn
Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Байгаль экологи, Газарзүй, Сайтын мэдээ. Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>