Ургамал сулдалын ерөнхий ойлголт.

Мод, сөөгний гол онцлог нь олон настай ургамал байдаг юм. Модлог ургамал нь ганц гол иштэй олон жил амьдардаг. Ишний бүдүүн янз бүрийн хэмжээтэй тохиолдоно. Иш бол үндэс навч хоёрыг холбож өгдөг үржил эрхтэн юм. Иш шим тэжээлийн бодисыг дамжуулах үүрэгтэй. Ишнээс мөчир салаалан гарч, мөчрөөс навч, шилмүүс үүсдэг.

Мөчир гэж навч, шилмүүс бүхий найлзуурыг хэлнэ. Модлог ургамлын иш нь модлог өгдөг гол эх үүсвэр болдог. Иймд модлог болон зарим сөөг ургамлаас модлогийг нь илүү ашигладаг. Сөөг нь модлог ургамлыг бодвол арай богино насалдаг. Гэвч ургах орчин цаг уурын онцлогоос хамаарч газар зүйн бүс болгонд тэдгээр нь харилцан адилгүй насалдаг. Манай оронд 800 гаруй настай шинэс олдов. Модлог ургамал нь үндэсний систем, иш, титэм гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Сөөг ургамлын онцлог нь иш үндэснээс олон салаа иш салаалж гарах бөгөөд бутлаж ургана. Сөөг ургамлын өндрийн хэмжээ янз бүр байдаг. Манай оронд сөөгүүд ихэвчлэн 0,5-5 м хүртэл өндөр ургах нь элбэг тохиолдоно.

Титэм: Навч, шилмүүс, мөчрийн бүрдлийг титэм гэнэ. Навч,

шилмүүсэнд фотосинтезийн үр дүнд янз бүрийн органик нийлмэл бодис үүсэх бөгөөд энэ бодиснууд модлог ургамлын ургахад их үүрэгтэй.

Үндэс: Газрын хөрсөн дахь модлог ургамлын хэсэг юм. Энэ эрхтэн ургамлын ургалтанд маш их нөлөөлөлтэй. Үндэсний нарийнхан сахлаг хэсгүүд нь хөрснөөс ус, усанд ууссан шим тэжээлийн бодисыг сорон авч дамжуулдаг.

Нахиа: Навчны үүсвэрийг агуулж буй арай ургаж амжаагүй байгаа булцууг нахиа гэнэ.


Эх сурвалж: Монгол оронд зонхилох мод сөөг. Док, Проф Д. Энхсайхан
Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Байгаль экологи, Газарзүй, Сайтын мэдээ. Bookmark the permalink.

One Response to Ургамал сулдалын ерөнхий ойлголт.

  1. tamir says:

    navchit mod bolon shilmuust mod nas biy guitsheeree heden m-n diametrtei boldiin bol?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>