Мод тарих өдөр

Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье.
Бид бүхэн 7 дахь жилдээ мод тарих, арчлах ажлыг Ногоон Ази ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд бид бүрхэнд 100.000 модыг Монголын газар нутаг дээр ургуулж чадсан. Бидний тарьсан модны ургалтын хувь 86-93% -тай байгаа юм. Энэхүү модыг ийм хувьтай ургуулахад маш олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг байгаа гэдгийг мөн бас дурьдах хэрэгтэй.
Ингээд 7 дахь жилдээ бидний модны ажил 5-4-нд эхэлсэн бөгөөд тэр өдөр Модныхоо бэлтгэл ажил болгож модны 2500 гаруй нүхийг ухаж бэлдсэн байгаа. Төв аймгийн Эрдэнэ суманд 2010 оноос эхлэн мод ургуулах ажлыг эхэлсэн бөгөөд одоогоор 30.000 гаруй мод тэрхүү талбай дээр ургаж байгаа юм.  5-р сарын 11-ний өдөр 2010 онд гарсан Ерөнхийлөгчийн зарилагийн дагуу “Үндэсний Мод Тарих Өдөр” билээ. Энэхүү өдөр бид мод тарих ажлынхаа 2 дахь явалтыг хийх гэж байна. Та бүхэн хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Анхааруулахад: 88119837, 99353328, 91519226 дугааруудын аль нэгэн рүү СМС бичиж эсвэл myclub_2013@yahoo.com хаягаар заавал бүртгүүлэх. Хоол дутах асуудал гардаг учир заавал бүртгүүлээрэй.

Санамж: Ажлын хувцастай ирэх бөгөөд малгай шаарлагатай гэж үзвэл маск авч явж болно. Тухайн өдөр +26 байх тул наршихаас болгоомжилно уу.
5-11-ний Бямба гарагт өглөөний 8:30 минутад Драмын Театр дээр цуглан Төв аймгийн Эрдэнэ сум руу хөдлөнө. Бидний мод тарих талбай хотоос 70 км зайтай байгаа.

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Клубын үйл ажиллагаа. Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>