»
S
I
D
E
B
A
R
«
Монголын хамгийн өвөрмөц уур амьсгалтай нутаг
Mar 9th, 2009 by Method-Man
Нөмрөг гол

Нөмрөг гол

Монгол улс далайгаас асар хол дээр нь далайн түвшнээс дээш дунджаар 1500-аад метр өндөр өргөгдсөн байдаг учраас маш эрс тэс хуурай амьсгалтай байдаг билээ.

Зөвхөн өндөр уулс болох Алтай, Хангай, Хэнтийн уулс нь монголын зонхилох салхи болох баруун зүгийн салхиар зөөгдөн ирсэн чийгийг өөртөө татан авдаг учраас бусад нам доор говь тал хээрийн нутгаар хур тунадас ихээхэн бага байдаг.

Гэтэл барууны салхины нөлөө маш  бага нөлөөлөх Монголын хамгийн зүүн бүс нутаг болох Дорнод аймгийн Халх гол сумд тус улсад хамгийн их хур тунадастай бүс нутгийн тоонд ордог. Учир нь зуны улиралд алдарт “Муссон” салхи уг нутагт далайн чийглэг сэрүүн агаар тээж авчирдаг учраас бусад  нутагаас илүүтэйгээр ихээхэн хур бороо орж өвөрмөц байгалын дүр төрхийг бүрдүүлдэг бол өвөл маш их хэмжээний цас орж хахир хүйтэн цаг уурын нөхцөл бүрддэг.

Нэг үгээр хэлбэл Нөмрөг, Халх гол хавийн бүс нь монголд цорын ганц зундаа далайн, өвөлдөө Сибирийн уур амьсгалтай газар юм. Хянганы салбар уулс буюу Нөмрөгт ойролцоогоор жилд 400-500 мм хур тунадас унадаг учраас чийг хангамж сайтай гол мөрөн, намаг, нуур элбэгтэй бөгөөд Буйр нуурыг бүрдүүлэгч Халх гол түүний цутгал Нөмрөг, Дэгээ, Галдастай, Бүр зэрэг олон гол мөрнүүд уг нутгаас эх аван алс Номхон далайг зорьдог. Иймэрхүү олон сонин содон нөхцөл бүрдсэн учир уг нутгийг 1992 онд дархан цаазат газар болгожээ.

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa