»
S
I
D
E
B
A
R
«
“Music For Relief”
May 14th, 2009 by Simple

Энэ “Music For Relief” гэдэг маань юу вээ ? гэвэл … за сайхан дураараа монголчилвол сайн санааны байнгын аян л юм даа. Яг тодорхойлохдоо бол “Бид хамтдаа эерэг өөрчлөлтийг бий болгож чадна гэж итгэдэг хөгжимчид, хөгжмийн ертөнцийн мэргэжилтнүүд, фэнүүдийг багтаасан grassroots effort(оролдлогын үндэс,анхан шатны ололт ч гэх юм уу, яг сайн орчуулж чаддагүй ээ) юм” гэсэн байна.

Үндсэн зорилго нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэргээн босголт, боловсрол, барилгажилт гэx мэтэд тусламж үзүүлэх. Мөн цаг уурын өөрчлөлтийн талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг багасгах, нөхөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эрэх гэх мэтээр ирээдүйд тохиолдох байгалийн гамшиг, сүйрлийн үр уршгийг багасгах, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг юм байна. Read the rest of this entry »

Усны амьдрал
Mar 8th, 2009 by Энхмандах Манди

Усны тухай бяцхан хүүхэлдэйг сонирхоод үзээрэй. Усны шинж чанар болон амьдралын мөчлөгийг маш энгийнээр үзүүлсэн хөөрхөн эд болжээ. Яг л Ц.Дамдинсүрэн гуайн шүлгийг дүрслээд үзүүлчихвүү гэлтэй.

…Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хүнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгvй боловч
Түмэн бодисыг тэжээнэ…

/Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь” шүлгийн хэсгээс/

(Either JavaScript is not active or you are using an old version of Adobe Flash Player. Please install the newest Flash Player.)

2070 оноос ирсэн захиа
Mar 5th, 2009 by Энхмандах Манди

Дэлхий дээр усны хомсдол бий болж, түүнийг дагасан байгалийн элдэв бус үзэгдлүүд бий болох боллоо… Өнөөдөр бид усаа гамнаж, усыг хамгаалах талаар ямарваа нэг зүйл хийх хэрэгтэй байх.

Нэг жилийн өмнө “Цахим өртөө”-өөс анх “2070 оноос ирсэн захиа” гэх флаш бичлэг авч түүнийг үзэхэд усыг бид өнөөдөр ямар ч гамгүй хэрэглэж байгаа нь харагдаж байнаа.

Шүдээ угаах гэх мэт ахуйн хэрэглээндээ усыг ихээр хэрэглэж байна. Үүнд ариг гамтай хандах хэрэгтэй байх. Дараахи бичлэгийг үзээд та бүхэн нэгэн зүйлийг тунгаах буй заа.. Read the rest of this entry »

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa