»
S
I
D
E
B
A
R
«
Төв аймгийн Эрдэнэ суманд мод тарих.
May 25th, 2010 by Энхмандах Манди

Бид нар 5-р сарын 1-ний Өдрөөс тасралтгүй хагас сайн өдрүүдэд Эрдэнэ суманд мод тарих ажлыг зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ 7 хоног буюу 5-р сарын 29-нд хаврын хамгийн сүүлийн модоо Эрдэнэ суманд тарих гэж байна. Энэ үйл ажиллагаанд та бүхнийг гар бие оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Бүртгэлийг enhmandah@gmail.com болон 99006567 гэсэн дугаараар авч байна. Жич: Бүртгүүлээгүй хүмүүсийг авч явахгүй шүү.

5-р сарын 29-ний өглөө 08.30-д Драмын театрын урдаас хөдлөнө. Та бүхэн бусдыг хүндлэн цагаасаа битгий хоцроорой.

Төв аймгийн Эрдэнэ суманд мод тарих
Apr 26th, 2010 by Энхмандах Манди

Миний Клубын энэ удаагийн мод тарих ажил маань 2010 оны 5-р сарын 1-ний өдөр эхэлж байна.

Хаана: Төв аймаг Эрдэнэ сум.

Хэзээ: 2010 оны 05-р сарын 01

Хамрагдах хүний тоо: 100

Хаанаас хэзээ хөдлөх: 2010.05.01-нд 09:00 цагт Драмын театрын урдаас хөдлөнө. /Драмын тежйтр номын сангийн эсрэг тал байдаг шүү/

Энэ жилийн төлөвлөгөөг доороос харж болно.

Асрамжийн төвд айлчилсан тэмдэглэл.
Feb 9th, 2010 by Энхмандах Манди

1-р сарын 31-ний бүтэн сайн өдөр Бороо бид 2 Ханын материалын эцэст байрлах “Эрдэм төв” гэх нэртэй Японы гоо сайхны Элесрайн гэдэг компаны 1% -ийн орлогоор санхүүждэг 1% гэдэг клубын хөрөнгө оруулалттай асрамжийн төв дээр очлоо.
Бид их ч биш, шинэ биш ч гэсэн 200 гаруй номыг тухайн асрамжийн газар бэлэглэлээ. Мөн дээр хэд хэдэн хувцас.

Асрамжийн газар 25 хүүхэдтэй байсан ба үүнээс том нь 6, бусад нь 1-5-р ангийн хүүхдүүд байсан. Хамгийн жижиг нь 6 настай эгдүүтэй хүүхэд байна лээ. Бүгд л өөр өөрсдийн гэсэн авьяастай зурдаг 2, мат, физик гээд л төрөл бүрийн олимпиадад оролцог юм байна лээ. Хот, дүүрэг, сургуулиасаа ч их медаль авсан байсан.

Тэнд бид гадны хүн шиг эхэндээ тэд бишүүрхэж байснаа, сүүлдээ овоо ярьж эхэлсэн. Дараа дахин очиход тэр хүүхдүүд маань илүү бидэнтэй дотно болох байхаа. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа нэг ч гэсэн юмаар хувь нэмэр оруулсандаа их баяртай байна. Цаашид энэ асрамжийн төвтэйгөө хамтарч ажилланаа.

Одоогоор ямар ч байсан Мөрөнбор япон хэл, миний нэг танил Эрдэм-Эрдэнэ уран зургийн хичээл заахаар тохироод байгаа. Өөр хичээл заах сонирхолтой хүн байвал хэлж болно шүү.

О.Энхмандах enhmandah@gmail.com

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa