»
S
I
D
E
B
A
R
«
Жимс жимсгэний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа
Apr 21st, 2010 by Dolugen

МУИС-ийн харъяа Экологийн боловсролын төвд “Жимс жимсгэний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа” 2009 оны 04-р сарын 21-ээс 05-р сарын 15 -ныг хүртэл явагдана. Read the rest of this entry »

Өнчин хүүхдүүдэд зориулан бяцхан хандив өргөнө үү
Jan 11th, 2010 by Dolugen

Эх, үр.

Дэлхийн дээр эцэг эхгүй, орон гэргүй маш олон хүүхэд байна. Тэдний нэгэн хэсэг болсон “Эрдэм” төвийн 30-аад хүүхдүүдэд зориулан хандив цуглуулах аянг МинийКлубын зүгээс зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон хэлэлцүүлгийг дараах холбоос руу орж үзнэ үү:
http://miniiclub.com/forum/index.php?topic=180.msg3454#msg3454

Товчхондоо бол, та хэрхэн оролцож болох вэ гэвэл өөрт буй хэрэглэгдэхгүй болсон зүйлсээ, хүүхдүүд хичээл номондоо хэрэглэж болохоор зүйлсийг хандивлах юм. Үүнд ном дэвтэр, бал харандаа, хувцас хунар гээд юу ч байж болно. Мөн мөнгөн хандив “чөлөөтэй” шүү :P

Эрдэм төв нь 7-15 насны 26 хүүхдийн орон байр, гэр-сургууль болдог бөгөөд Японы “Э*”(мартчиж) гоо сайхны компаний хөрөнгө оруулалттай ТББ юм байна. Ханын материалд байдаг ба ойролцоох 9-р сургуульд хүүхдүүд суралцдаг. Байнгын 10 орчим ажилтантай. Барилгыг нь багцаалбал багахан цэцэрлэгийн хэмжээтэй дан байшин. Урьд нь гадны хөрөнгө оруулагчид болон Н.Э ерөнхийлөгч, би-экс гээд олны таньж мэддэг хүмүүс ирж байсан зураг харагдана лээ. Зуны цагт Батсүмбэрийн хөгшчүүлийн асрамжийн газар очиж зусдаг гэж байсан.

Хандивыг 1 сарын 16 хүртэл ТИС-ийн Гадаад хэлний ОЗ-ын өрөөнд хүлээн авна. Дээрх форумын сэдвээр, эсвэл дараах утас, мэйлээр холбоо барьж болно: enhmandah@rocketmail.com 99233471, dolugen@gmail.com 88020606

“Ногоон төгөл” үзэсгэлэн худалдаа
Sep 21st, 2009 by Энхмандах Манди

МУИС-ийн харъяа Экологийн боловсролын төв “Жимс, жимсгэний суулгацын үзэсгэлэн худалдаа” -г 2009 оны 09-р сарын 21-с 10-р сарын 05 хүртэл зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд доорхи суулгацуудыг зарж байгаа юм байна. Хүсвэл гэртээ нэгийг авч болох юм. Мөн Экологийн боловсролын төвөөс суулгацыг хэрхэн суулгах талаар зөвлөгөө өгөх байх.

Суулгацын төрөл Өндөр /см/ Модны нас 1 Суулгацын үнэ. /₮/ Байгаа тоо ширхэг
Жижиглэн Бөөндөө
1 Тэхийн шээг 60-80 2 настай 2800 2500 500 ш
2 Шар хуайс 60-80 3 настай 2000 1800 1000 ш
3 Долоогоно 70-90 4 настай 3000 2900 300 ш
4 Монос 60-130 4 настай 2500 2400 400 ш
5 Үхрийн нүд 50-80 2 настай 3000 2900 600 ш
6 Чацаргана 80-100 4 настай 2500 2400 1400 ш
7 Нохойн хошуу 60-80 3 настай 2200 2000 100 ш
8 Буйлс 150 2 настай 2000 1900 150 ш

Холбоо барих утас: 99835834

Хаяг. Сүхбаатар дүүрэг 7-р хороо 11-р хороолол, хуучнаар “Залуу байгальчдын станц”

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa