»
S
I
D
E
B
A
R
«
Зуны усалгааны төлөвлөгөө
Jun 30th, 2009 by Энхмандах Манди

Энэ зуны туршид “Миний Клуб” Сонгинод байрлалтай  “Инчоны Мөрөөдлийн ногоон ой” мод үрсүүлгийн талбайд төвлөрч ажиллана.  Саяны өнгөрсөн ням гарагт модондоо цэнэг усалгаа хийсэн бөгөөд удахгүй та бүхэндээ тайлагнанаа.
Доорхи төлөвлөгөөгөөр энэ зун усалгаа  хийх юм.

7 сард.
7-р сарын 18,19-нд. /26, 26-нд болгоё гэсэн санал гарч байна/

8-р сард.
8-р сарын 1, 2-нд,
8-р сарын 15, 16-нд тус, тус усалгаануудыг хий нэ.

Энэхүү усалгаануудад “Нийслэлийн хөдөлмөрийн газар”-тай гэрээ байгуулан цалинжуулж байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно шүү.

Та бүхэн энэхүү усалгаануудад идэвхитэй оролцоорой.

“Цөлжилт Монголд” сэдэвт гэрэл зургийн уралдаан
Jun 4th, 2009 by Moxy

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан олон орон энэ өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж, цөлжилтийн талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол улс мөн 06 дугаар сарын 17-ны өдрийг идэвхитэй тэмдэглэж ирлээ. Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сэдэв жил бүр өөр байдаг ба 2009 оныг “ХӨРС, УСАА ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Энэ сэдвийн хүрээнд цөлжилтийн асуудал монголчууд бидний хувьд үлгэр домог биш, харин үнэн бодит аюул болоод байгааг олон нийтэд хүргэх зорилгоор “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” сэдэвт гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Та бүхэн энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна! Read the rest of this entry »

Сонгино дахь мод тарих ажил 2
May 11th, 2009 by Энхмандах Манди

Хаана: Хотоос 60км-д орших Сонгины “Мөрөөдлийн ногоон ой”  мод үрслүүлгийн газарт
Хэзээ: 5 сарын 16 буюу бямба гараг.
Хэдэн цаг, хаанаас хөдлөх: Бямба гарагт өглөө 8.30-с цуглаад Мэдээлэл технологийн паркын урдаас 9 цагт хөдлөнө.
Хэдэн хүн оролцох: 80 хүн
Унаа: Автобусаар өглөө яваад оройдоо ирнэ.
Багаж зэвсэг: Очих газраа бэлэн байгаа
Хэрхэн бүртгүүлэх: Өөрийн бүтэн нэр, и-мэйл хаяг, холбоо барих утсаа бичиж үлдээнэ үү. Эсвэл dolugen@gmail.com, enhmandah@gmail.com хаягаар мэйл бичиж болно

Энэхүү бүртгэлийг Biznetwork-ийн “Мод тарьцгаая” бүлгэм, Biznetwork-ийн “Нарны бүлэг”Miniiclub forum, MiniiClub yahoo group дээр зэрэг явуулж байгаа болно. Нийт бүртгүүлсэн хүний тоо гүйцэхэд бүртгэлийг хаана.

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa