Author Topic: ЭКОЛОГИЙН ЭССЕ-нүүд  (Read 5814 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ЭКОЛОГИЙН ЭССЕ-нүүд
« on: 2010.06.09 17:54 »
Хог хаягдал.

Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ гэж асуувал магадгүй бүгд дуу нэгтэйгээр байгаль орчны бохирдол, түүнээс үүдэлтэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт /дулаарал/ гэж хэлэх байх. Тийм ч учраас бид юун түрүүнд хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний бохирдуулж буй хүчин зүйлстэй тэмцэх хэрэгтэй. Иймээс ч дэлхийн улс орнууд байгаль орчныг хамгаалахын тулд олон төрлийн санал санаачилга гаргаж байгаагийн дотор хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулдаг хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлыг менежементийн бий болгох тал дээр хүчин чармайлалт тавьж ажиллаж байна. 
Манай улсад байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулахын ашиг тусын талаар ярьж эхлээд байгаа нь сайшаалтай авч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар дорвитой үр дүн төдий л гарахгүй байна. Тэгвэл бид хог хаягдалыг хэрхэн багасгах вэ?
Нийслэлийн хотын хэмжээнд 1 жилд 340 мянган тонн хог хаягдал гардаг ба энэ их хог хаяглын дөнгөж 75 хувийг л ачиж цэвэрлэн /дахин боловсруулалт хийлгүйгээр/ шууд хогийн цэгт хаядаг байна. Нийслэлийн хотын хүн ам жилд дунджаар 38.66 мянгаар өсдөг, 1 хүн өдөр дунджаар 0,354-0534 кг хог гаргадаг зэрэгтэй уялдуулан дүгнэж үзвэл хотын маань хог хаягдлын хэмжээ буурна гэж үгүй. Харин бид өөрсдөө санаачилга гаргаж бодитой ажлыг эхлүүлж чадваас дээрх үр дүнг өөрчлөх нь гарцаагүй.
Нийтдээ 19 га орчим талбайг бүрхээд байсан Улаанчулуутын хогийн цэгт хуримтлагдсан хогоос салах арга нь ямар нэгэн боловсруулалт хийлгүй булж устгах л арга хэмжээ авч байна. Хөгжингүй орнуудад хогийг 100 хувь дахин боловсруулах технологит аль хэдийнээс шилжсэн. Харин манайд хогоо дахин боловсруулах нь байтугай бэлэн байгаа түүхий эдээ ашиглаж чаддаггүй. Тэгвэл энэ байдлыг өөрчилж хог хаягдлын 18%-ийг эзэлж байгаа цаасан хаягдлын хэмжээг бууруулах, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгомж бидэнд байна.
Нөгөө талаас нь улс орнууд цаас үйлдвэрлэхдээ дэлхийн эко системийн тэнцвэрийг хадгалж байдаг модыг үндсэн түүхий эд болгон ашигладаг, иймээс цаасыг дахин боловсруулсанаар модыг тайрагдахаас аварна.  Цаас бол микро организмын нөлөөгөөр задардаг материал учраас хаягдал болсон тохиолдолд ялзарч өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд метан хэмээх нүүрсхүчлийн хийгээс 23 дахин хүчтэй хорт хийг ялгаруулж, дэлхийн дулааралд тэр хэмжээгээр сөргөөр нөлөөлнө.
Хэрвээ 1 тонн цаасыг шатаавал 680 кг нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг.   
1 тонн цаасыг дахин боловсруулснаар:
•    17 мод тайрагдахаас сэргийлж чадна.
•    4.2 МВт/ц энерги хэмнэнэ. Энэ нь дундаж хэмжээний хувийн орон сууцыг 2 жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний энерги юм.
•    26460 л ус хэмнэнэ. Энэ нь суултуурын усыг 2000 удаа татсантай тэнцэх хэмжээний ус болно.
•    3 м3 хэмжээний цаасны хог хаягдлаас сэргийлнэ.
•    27 кг агаарын бохирдлоос сэргийлж чадна.

Цаасыг дахин боловсруулах боломж: Өдөр бүр хэдэн зуун кг хаягдал цаасыг бид үйлдвэрлэдэг. Уншаад дууссан сонин, ноорог хийсэн цаас гээд л.. Тэгвэл хаягдал цаасыг боловсруулан ариун цэврийн цаас, амны цаас зэрэг цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 14 үйлдвэр Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Яагаад бид ажилийн байран дээрээ хаягдал цаасаа цуглуулаад үйлдвэрүүдэд тушааж, түүхий эд нийлүүлснийхээ хариуд уг үйлдвэрээс гарч байгаа ариун цэврийн болон амны цаасыг нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр авч болохгүй гэж. Ингэж чадвал эдийн засгийн хувьд хэмнэлтэй, байгаль орчинд ч ээлтэй.     
Нэг жишээ: Би хэдэн найзтайгаа хамт “Хаямааргүй байна, ашигламаар байна” төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн зорилго нь хаягдал цаасыг бууруулах явдал байлаа. Бид төслөө ХААН банкин дээр хэрэгжүүлсэн бөгөөд 2 сарын хугацаанд нийт 1,5 тонн хаягдал цаас цуглуулж чадсан юм. 1,5 тонн хаягдал цаасыг бид хаягдал цаас боловсруулах үйлдвэрт өгч оронд нь 560 ширхэг 00 цаас авсан. Ингэснээр бид төслийн хоёрдох зорилго болох Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвийн нярайн тасгийн ариун цэврийн цаасны хэрэглээг хангах шинээр мэндэлсэн хүүхдүүдэд туслах ажилаа амжилттай биелүүлсэн юм. Өөрөөр хэлбэл бид хог хаягдалыг багасгаж, эдийн засгийн хэмнэлт хийгээд зогсохгүй ирээдүйн эх орны эзэд бяцхан дүү нартаа тусалж чадсан.

Эцсийн дүндээ яг өнөөдрөөс эхлээд бид цаасыг хог хаягдал гэж хархаа болих хэрэгтэй. Цаас бол мод гэдгийг ойлгож амьд байгалаа хайрлая. Цаас бол мөнгө гэдгийг ухаарч үрэлгэн байдалдаа цэг тавья. Цаасыг хог гээд хаях биш хэн нэгэнд туслах тусламж болгож, байгаль орчноо, хүрээлэн буй орчно цэвэр, цэмцгэр байлгахад өөрсдийн хувь нэмрийг оруулья.эх сурвалж:  http://www.mdb.mn/index.php?option=com_content&view=article&id=607:2010-06-07-07-01-07&catid=25:nachrichten&Itemid=60
« Last Edit: 2012.08.10 10:54 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: ЭКОЛОГИЙН ЭССЕ-нүүд
« Reply #1 on: 2010.06.11 17:32 »
Байгаль орчноо унаган төрхөөр нь нь авч үлдсэн улс орон бол манай ертөнцөд бараг байхгүй хэлж болно. Харин нүүдлийн соёл иргэншлээ харьцангуй хадгалан үлдсэн улсын нэг юм. Учир нь нүүдэлчин Монголчууд олон зууны тэртээгээс байгалийн ивээл,эрхшээлд цаг ямагт амьдарч ирсэн төдийгүй өдөр тутам унаган байгальтайгаа харьцаж ирсэн ард түмэн билээ.

Монголчууд эрт үеээс эртний шүтлэгийн хэлбэрүүд , ялангуяа онгон шүтэх ёс нь /тотем/ тэр чигээрээ хүн, байгалийн харилцаа шүтэн барилцахуйг харуулж байсан. Онгон шүтэх ёсны дараа гарч ирсэн нэг шүтлэг нь бөөгийн шашин бөгөөд тэнгэр эцэг , газар эх хэмээн өргөмжилж тэнгэрийг нар , сар, од гаригийн эрхшээлтэй нь хамт , газрыг хөрс шороо ургамал, уул, ус, амьтантай нь хамтран ухааран ойлгож тэр бүхний цогц байдлаар хүндлэн ойлгож тэр бүхний цогц байдлаар нь ойлгож хүндэлэн бишэрч ирсэн бөгөөд хүн ардаа төлөвшүүлэн ирсэн сайхан уламжллалтай ард түмэн билээ.Бураны шашин бөө мөргөлийг шахан гаргахдаа Монголчуудын байгаль хамгаалах уламжлалыг ч гэсэн уламжлан хадгалж авч ирсэн , өөрийн сургааль ноилолд хамаатайтайгаар уялдуулан зохицуулсан шүтэн барилдах , орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны экологи хэмээх ухагдахууныг бүрэн гарагаж ирсэн гэж үзэж болох юм. Монголчууд өөрсдийгөө байгаль орчноо сайн хамгаалж байна гэж сайрхаж байсангүй , харин ч түүнийг улам илүү боловсронгуй болгож хайрлан хамгаалах эзэн нь бид хэмээн ойлгож хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ .Монголчууд эрт үеэс эхлэн агар мандал хөх тэнгэрээ бишрэн дээдлэх үзэл дэлгэрэн байсан төдийгүй харийхан ч гэсэн Монголын цэлмэг хөх тэнгэрийг гэж одоо болтол гайхан дуу алдаж байна.
Байгаль орчныг хамгаалх зан заншил, шашны уламжлал Монголчууд байгаль очныг хамгаалах зан заншил нь шашны уламжлал нь ёс заншлын байгальд хандах хандлага, агуулга зарчим,арга билгийн хувьд ангилан авч үзэхэд 5 үндсэн шинжийг агуулсан байна.
• Энэрэл хүндэтгэлийн
• Хорио цээрийн
• Сургааль номлолын
• Сүсэг бишрэлийн
• Ажиглалат танин мэдэхүйн

1. Энэрэл хүндэтгэлийн уламжалд нь:Нэг талаас байгаль хамгаалах , ёслол үйлдэх, нөгөө талаас байгаль орчноо хайрлан хамгаалах хишэг өгөөжийг нь хүртэхдээ ариг гамтай байдлаар хандах гэсэн үзлээр илэрч байна. байгаль орчноо дээдлэн хүндэтгэх, ёслол үйлдэх уламжлалыг гол гол зүйлийг товчлон дурдвал:Цагаан сарын шинийн нэгэнд хамгийн түрүүнд хан хурмастад мөргөнө. Нар сар, од эрхист, онцгой хүндэтгэл үзүүлнэ, нарны бэлэгдэл хүрээ үүсэгн дугуйран сууж ямагт нар зөв эргэх, мандах улаан нарнаар ямагт ажил үйл эхлэхийг эрхэмлэн нар саран хээгээр улс гүрэн мандан бадрахын, өнө мөнхөд оршихын билэгдэлийг,үүлэн хээгээр аз жаргалын бэлэгдэж байсан байна. Айлын эзэгтэй өглөө эртэдлэн босч цай, сүүнийхээ дээжийг тэнгэр бурхандаа өргөж. дөрвөн зүг найман зовхистоо уул, ус, хангай дэлхийдээ, мандан гийх наран авхайдаа өргөн сүслэн дээдэлж ирсэн байна. Цай сүүнийхээ дээжийг байгаль дэлхийдээ хандан өргөх нь цагаан сар, мал аж ахуй, амьдралын олон ёслолын үед улам нэр төртэй, өргөн утга агуулагтай болж /хүүхэд төрөх , гүү мал барих , мал хөнглөх . гэр бүл болох барих гэх мэт / тэнгэр эцэг, уул ус, сацал өргөхдөө “Сайн зүгийн тэнгэр минь, саруул зүгийн заяа минь, гарах гарзыг хааж, орох олзыг нээн буулгаж хайрла ”хэмээн шивнэн залбирдаг.Өндөр сарьдаг, уул, их хайрханыг хүнд зааж өгөхдөө гар хуруугаараа зааж чичэлж заадаггүй, харин харцаа цэх болгон, санаагаа талбиун болгон, гарынхаа алгыг дэлгэж дээш харуулан эрхэм хүдлэл илэрхийлэн заадаг монгочууд идээний дээж архи, дарс, нанчид хүртэхдээ 3 таа сэржим өргөн “Уул ус минь, ураг төрөл минь, үр хүүхэд минь хэмээн ” сүслэн залбирдаг байна.
Mонголчууд нутаг бууц сэлгэх шинэ нутаг усанд буухдаа өнгөтэй өөдтэйгээ шилж өмсөн, үс гэзгээ янзалж, гоёж гооддог нь уул, усны эзэн, лус савдагт хүндэтгэл үзүүлж буй илэрхийэл юм.
Хамгийн том төрийн шинжтэй болж ирсэн гүн хүндэтгэлтэй, олныг хамарсан, сүүлдээ төрийн шинжтэй болж ирсэн нэгэн зүйл зан үйл бол овоо тахих иайх ёслол юм. Монгол нутагт овоо тайх ёслол нь XIIIзууны тэртээгээс төрийн ёслоолын шинжтэй болсон гэж үзэхэд болох юм. Хан –Хэнтий, Бурхан Халдун уулыг Чингэс хааны үед, Хамаг Монгол хийгээд Их Монгол улс, нийт Монголчуудын шүтээн уул болгон тайж тахиж ирсэн байна.Энэ ёс бараг тасралтгүй үргэлжилсээр ирсэн бөгөөд ОӨБХМУ үед гэсэн улам боловсронгуй болж хуульчилж өгсөн байна. “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичэгт” тайж тахих уул усыг хуульчлан өгсөн Богд хан уул, Хан –Хэнтий, Отгонтэнгэр уулыг тайж байх тухай тусгаж өгсөн байна. 800 зууны дараа ч гэсэн энэ уламжлал тасраагүй төдийгүй төрийн бэлэгдэл тайх ёслол улам боловсронгуй болж байна.

Монголчууд уул, ус байгаль орчноо хайрлан хамгаалах , өргөмжлөн дээлэхдээ “Хан хурмаст ” “Хaтан ижий ” “Амин гол ” гэх мэт нэрийг хамгийн их хүндэтгэл буйлуулсан нэрийг өгдөг. Монголын говь нутагт амьдардаг олон заг, улиас, хус, хуш, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрлан ирсэн байна. Ганц нэгээр ургасан мод, бут сөөгийг хaйрлан хамгаалж Зуун мод, Мянган тооройн булаг гэх мэт нэрлэн хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Сүм дуган харагдах, цан хэнгэргийн дуу хүрэх газраас мод огтлох, газар хөндөхийг хориглож байсан байна. Монгол хүний эрхэмлэн дээдэлж ирсэн нэгэн сайхан уламжлал бол цэнгэг ус, рашаан булагыг хайрлан хамгаалж Чандамана эрдэнэтэй зүйрлэн ирсэн байна. Гөрөөчид ан, амьтан р төлийг агнах хээл хүндэрсэн ан амьтан зэргийг авлахгүй, хурц чуулж буй амьтад, сүргийн манлай, сүргийн доторхи гойд ан амьтаныг агнахыг эрс цээрэлдэг байсан , биендээ хужир шингэсн тарвага, урамдаж байгаа буга зэргийг агнах хориглoдог байжээ.Байгалийн тэнцвэрийг хадагал жилийн турш нүүдэллэн ирсэн сайхна уламжлалтай ард түмэн юм.Түлшинд зөвхөн өгөрштж хатсан унасан гишүү зэргийг хэрэглэнэ, модыг угаар нь тайрдаггүй бөгөөд, газрын чийгийг ууршуулахгүй хмэээн шороо асгадаг байсан мэдээ бий.Нялх бага хүүхдэд чонын шагай, буга гахайн соёо, зоос , чулуу, үнэгний дүрс зэргийг зүүж өгдөг байсан байна.

2. Хорио цээрийн уламжлал нь: Ард олон зон байгальтайгаа харьцахдаа цээрлэвэл таарах, үл болох зүйлийг авах, гээхийн ухаанаар шүүн тунгаан сургах, эерэг бүхнийг уламжлуулан үлдэх олон талт цогц үйл ажиллагаа юм. Энэхүү уламжлалд хамрагдах гол нийтлэг зүйлүүд: Тэтгэх тэнгэрийн заяа хаяна, хан хурмаст хилэгнэнэ, Лус догширно хэмээн үзэж, тэнгэр огторгуйг муу хэлж, хараахыг хатуу цээрлэдэг байсан байна.Нар өөд юмуу, алтан гадас одыг харж морь харах, тэргэл сарны гэгээ тусах газар унтах, нар, сар хиртэх үед хэвтэж идэхийг цээрлэнэ Байгалийн унаган тогтоц, бүрдэл, ховор амьтан ургамлыг хайрлан хамгаалж тэр хавийн газар нутгийг хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай Амьд байгалийн сэргэн төлжих чадвар, зуны дэлгэр цагт, өвс ногооо ургах үест, газар шороо ухах, сэндийлэх хориоглож байсан сайхан туршлагатай ард түмэн Гол мөрний гольдорлыг солих, булаг шандны эхийг өөрчлөх, тэр хавийн ургамал ан амьтан үргээх, усанд бие угаах, хувцас угаахыг цээрлэнэ.Монгол хүн шувууг тэнгэрийн амьтан хэмээн нэрлэж, хайрлан шувууны үүр, ичээ зусланг хөндөх, ангайхай дэгдээхэй оролдохгүй байхыг анхаарч ирсэн сайхан уламжлалтай Алтайн аргаль агнахыг ард түмэн эрс цээрэлдэг байсан Монголчууд могой алах цээрэлдэг байсан ба урт настай гэж хүндлэх төдийгүй, байгальд тустай, байгалийг зохицуулдаг хэмээн хүндэтгэн үзэхийн зэрэгээр могойн чуулган болсон газарт очих, олноор алах, чуулга саатуулахыг эрс хориглoдог байсан байна. Ан амьтаны ороо нийлүүлэгийн үед нь, төрөх цагт нь агнах, үүр ичээнд нь устгах, ан амьтаныг хомoрголон устгахыг эрс нүгэлтэй үйл хэмээн олноор хэвшиж заншсан байна.
« Last Edit: 2012.08.10 10:57 by serdaram »