Author Topic: GOD & GODDESSES, Legends, Mythologies, Urban Legend ....  (Read 9751 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Багшаа, би орчуулсан зүйлүүдээ энд тавьж байж болно биздэ, энэ бүхнээ давхар монголын википедиад оруулж байнаа. Rome: Total War -ыг тоглосноос хойш эртний улсуудын түүхийг, ялангуяа тэдний бурхад болоод элдвийн домгуудыг нь их сонирхдог болсон юмаа.

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
АНУБИС
« Reply #1 on: 2010.09.22 20:57 »
Үхэгсдийг Хамгаалагч - Анубис

Анубис бол Эртний Египетийн домогт гардаг цөөвөр чонын толгойтой хүн биет бурхан агаад нас барагсадыг үхэгсэдийн ертөнцөд хүргэж өгдөг билээ.Эртний Египет хэлээр Анубис (Эртний Грекээр: Ἄνουβις)-ыг Инпу (ихэнхдээ Анупу, Иенпв гэж дуудагддаг) хэмээн нэрлэх аж.Анубисын талаар дурдсан хамгийн эртний бичмэл нь МЭӨ 4000 гаруй жилийн тэртээд буюу Хуучин Эзэнт Гүрний (ойролцоогоор МЭӨ 2500-с 2100 он хүртэлх Египетийг ийнхүү нэрлэх аж) үед бичигдсэн байдаг байна. Тэрхүү бичээст Анубисыг фараоны оршуулгын ёслолд оролцсон хэмээн бичсэн байдаг ажээ. Анх Анубис нь үхлийн дараах амьдрал хийгээд үхэгсдийн ертөнцийн гол бурхан гэгддэг байсан агаад хожим нь буюу Дундад Эзэнт Гүрний үед түүний байр суурийг Осирис "орлох" болжээ. Харин Анубис нь үхэгсдийн булш бунханыг сахин хамгаалагч болжээ. Ингээд түүний тухай өгүүлье
Анубисын тухай
Анубис бол үхэгсэдийн бие цогцсыг сахин хамгаалагч бөгөөд тэднийг үхэгсэдийн ертөнцөд хүрэх замд нь хамгаалах ажээ. Ихэнхдээ тэр хагас хүн, хагас цөөврийн дүртэй эсвэл яг л хүн лугаа адил хоёр хөл дээрээ зогсох бүтэн цөөврийн дүртэйгээр дүрслэгдсэн байдаг. Жинхэнэ цөөвөр чонын хувьд гэвэл тэд Эртний Египетэд байсаан, түүгээр үл барам оршуулгын газруудаар хэрэн хэсч нас барагсдын хүүр булшийг ухаж тэдний цогцос, сэгээр хооллодог байсан нь ихээхэн хор уршиг тарьж байлаа хэмээн бичигдсэн байдаг аж.Анубисын арьс нь өвөрмөц хар өнгөтэй. Хэдийгээр жинхэнэ цөөвөр чонын өнгөтэй тохирохгүй байгаа боловч тэдний энэ өмхөрч хатсан мах, Нил мөрний хөрс мэт хар энэхүү өнгө нь дахин төрөхийг билэгддэг байна.
Оршуулгын ёслол буюу үхэгсдийг занданшуулсан ёслол бүхий олон бичвэр, зургуудад Анубис нь талийгаачийн тэргүүн хавьд суугаад тэднийг хамгаалж буйгаар дүрслэгдсэн байдаг. Занданшуулах ёслолын үед гол үйрэг гүйцэтгэж байгаа буюу оршуулах ёслолыг удирдаж байгаа хүн нь Анубисын баг, хослолыг өмссөн байдаг. Зарим "Үхэгсэдийн Ном" (оршуулах ёслолын тухай бичсэн бичвэрийг ийнхүү нэрлэдэг) -нд Анубис нь ертөнцийн "Хоёр Үнэн"-ий танхимийн голд талийгаачдыг үхэгсэдийн ертөнцөд очихоос нь өмнө тэднийг, тэдний үнэ цэнийг өөрөөр хэлбэл тэдний нүгэл буяныг хэмжиж буйгаар дүрслэгдсэн байх ажээ. Шинэ Хаант улсын үеийн бунхан дээрх бичээсүүдэд Анубис нь 9 нумын (дайснуудыг дүрслэсэн нэгэн зүйл сэнтий) оройд залрах агаад Египетийн бүхий л дайснуудыг эрхшээлдээ оруулсан байдлаар дүрслэгдсэн байдаг байна.
Домог
Домогт өгүүлснээр бол Анубис нь Осирис болоод Нефтисын хүү ажээ. Үхэгсэдийн номонд бичигдсэнээр бол Нефтис нь эртний Египетийн шөнө болоод түнэр харанхуйн охин тэнгэр билээ. Ийм ч учраас түүний хүү нь түнэр харанхуйн өнгө болох хар өнгөтэй төрсөн ажээ. Нефтис нь цорын ганц эгч Исис-ийн хамтаар аж төрдөг байлаа. Нэгэн шөнө тэд хамтдаа аялж явахдаа Нефтис үхэгсэдийн ертөнцөөс Осирисыг олж харжээ. Дурлаж мансуурсан Нефтис өөрийн эгчийн тусламжтайгаар Осирисийг үхэгсэдийн ертөнцөөс гарган авч Хоёр Үнэний танхимд аваачин түүнд мөнхийн амьдралыг өгчээ...
Эх Сурвалж: wikipedia.com
« Last Edit: 2013.02.25 22:51 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #2 on: 2010.09.23 17:05 »
Хүслэн чиний энэ мэдээллүүд их сонирхолтой юм байна. Чи Египет, Грек, Ромын бурхадаар мэдээлэл цуглуулаад энэ бичлэгээ үргэлжлүүлээд байгаарай. Сүүлд маш олон оюутан ашиглах бэлэн материалтай болоод би чамд амжилттай дүн тавьснаас илүү олон хүн чиний цуглуулсан материалд баярлана шүү дээ.Манайхаан та нар ч гэсэн хичээлтэй холбоотой өөрийн сонирхсон асуудлаараа мэдээлэл цуглуулж тавьж байгаарай гэж уриалж байна :D

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Икарус
« Reply #3 on: 2010.09.23 17:24 »
Тэгнээ багшаа, энийгээ ингээд л үргэлжлүүлээд байнадаа Харин одоо
Даедалусын хүү Икарус
 Энэ бол лааны тосоор жигүүр хийж тэнгэрт нисэж, тэндээсээ доош хальж үхсэн нэгэн залуугийн тухай домог яриа билээ.Эртний Грек нутагт юм гэнээ. Афин хотноо Икарус нэрт нэгэн хүү эцэг Даедалусын хамтаар аж төрдөг байлаа. Эцэг Даедалус нь ур чадвараараа гайхагдсан алдартай дархан байсан агаад Хаан Миносын тушаалаар улс оронд нь заналхийлэх болсон аймшигт мангас Минотавр (домогт гардаг Үхэр толгойт, хүн биет мангас)-г төөрүүлэх төөрдөг байшиныг урлажээ. Гэвч удалгүй хаан Минос түүнд хилэгнэж Крит аралруу хүүгийнх нь хамтаар цөлсөн байна. Учир юун гэвэл Даедалус зоригт эр Тэсеуст төөрдөг байшингаас гарч Минотаврыг устгахад тусласан агаад сэтгэлт бүсгүй нь болох Миносын охин Ариаднег түүнд хүргэж өгсөн байна.
Ингээд Даедалус Критээс оргохоор шийдэж өөртөө болон хүү Икарустаа зориулан шувууны өдийг цуглуулж, түүнээ лааны тосоор нааж хос жигүүр бэлтгэжээ. Нисэхийнхээ өмнө эцэг нь хүүдээ анхааруулж гэнэ, наранд хэт ойрхон нисч болохгүй гэж, далайн уснаас холуур нис гэж. Ингээд нисэх цаг ч болж эцэг хүү хоёр арлаас дээш хөндийрөн нисч эхэллээ. Гэвч хөөрч догдлон, сониуч зандаа хөтлөгдсөн Икарус эцгийн үгийг умартан дээш улам бүр дээшээ хөөрч гэнээ. Ийнхүү нисч байх үедээ лааны тосоор хийсэн далавч нь хайлж буйг анзаарсангүйэ. Удалгүй бүх лааны тос хайлж, хамгийн сүүлийн өд нь салхинд хийсэх тэр үед Икарус хэрэг бишидсэнийг мэдлээ... Тийнхүү Икарус доош далайн усанд унаж живж үхсэн гэдэг.Түүний живсэн тэр газар нь Эгийн тэнгис байсан юм.

Зарим нэг зүйл ойлгомжгүй байна уу, жишээ нь Минотавр, Минос ,Тесеус гээд л. Учир нь дээрх домог яриа нь эртний Грекийн өөр нэгэн домогтой холбоотой юмаа. Үхэр толгойт мангас Минотавр болоод зоригт хүү Тесеус нарын хоорондын тулааныг өгүүлсэн өөр нэгэн домог бий. Энэ тухай дараа оруулнаа.
« Last Edit: 2013.02.25 22:53 by serdaram »

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Нисдэг Dutchman
« Reply #4 on: 2010.09.24 22:48 »
Нисдэг Dutchman
“Карибын Тэнгисийн Дээрэмчид” кинон дээр гардаг Davy Jones-ийн Dutchman хөлөг онгоцыг эрт нэгэн цагт далайд хөвж асан бодит хөлөг онгоцноос сэдэвлэсэн билээ. Түүгээр ч үл барам уг хөлөг онгоцны зүрх одоог хүртэл цохилсон хэвээр...Эрт нэгэн цагт “Нисдэг Dutchman” нэрт нэгэн хөлөг онгоц өмнөд Африкын Good Hope хошууны хавьд аялж яваад эгээ л ёроолгүй мэт харлан харагдах их усан далайн харанхуй ёроолруу живсэн түүхтэй. Гэвч тэрхүү аварга хөлөг осолдсон тэр л 1641 оноос нисдэг Dutchman-ы шинэ түүх эхэлсэн юм. Золгүй тэр өдөр хөлөг онгоцруу нь ирж яваа аадрын хар үүл онгоцыг нь өнө мөнхөд үгүй хийх юм гэж ахмад Van der Decken болон багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Ахмад болон түүний багийнхан өршөөлгүй далайн шуургатай бүтэн цаг гаруй тэмцсэний эцэст сая нэг шуурганаас мэнд мултарч чаджээ. Гэвч хөлөг онгоц ёроолоороо хадан цохио мөргөсөн байсан тул аажим аажмаар живж эхлэж байгаа нь илт байлаа. Нэгэнт төгсгөл ойртсоныг мэдсэн агаад үхэхэд бэлэн биш байсан ахмад уурсан хилэгнэж “Би ертөнцийн төгсгөл ирсэн байлаа ч энэ хошууг тойрон аялсаар л байх болно” хэмээн чангаас чанга заналтай нь аргагүй хашгирсан гэдэг.Тэр үеэс хойш Good Hope хошууны хавьд далайн шуурга болж аянга цахилгаан гялсхийх тэр л агшинд тэнгэрийг зүсэн буух их аянганы гэрэлд Нисдэг Dutchman үзэгддэг болсон гэлцдэг.
Dutchman-тай таарсан тохиолдлууд 
1835 онд Британы байлдааны хөлөг Dutchman-тай гэнэт таарчээ. Багийн гишүүдийн ярьснаар чанх өөдөөс нь ирж явсан тэр хий үзэгдлэн онгоц гэнэт гарч ирсэн гэнэт алга болсон гэдэг.1881 оны 7-р сарын 11 нд Британы эзэн хааны байлдааны хөлөг онгоц Bacchante  Африкыг тойрон хөвж явахдаа нисдэг Dutchman-тай тааржээ. Хожим нь V George болон хаан ширээнээ залрах тавилантай залуу хунтайж хөлөг онгоцон дээр байсан агаад аяллын тэмдэглэлдээ ийнхүү сийрүүлжээ.“4 цагийн ирж явсан тэрхүү хий үзэгдлэн хөлөг онгоцноос улаан туяа цацарч байв. Далбаа, тулгуур, зангуу, шураг нь тодоос тод харагдаж байсан тэр хөлөг биднээс 200 ярдын зайтай явж өнгөрсөн юм ” гэжээ.1939 онд Өмнөд Африкын эрэг хавиар Dutchman-г харсан олон тохиолдол бүртгэгдэж энэ талаар сонин сэтгүүлүүдээр нийтлэл гарч шуугиулж байжээ.Dutchman-г харсан сүүлийн тохиолдол 1942 онд бүртгэгдсэн байдаг аж. Дайны гал ид дүрэлзэж асан тэр үед Dutchman –тай таарсан холбоотны болон нацистын олон байлдааны хөлөг, шумбагч онгоцнууд энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг.

Dutchman-тай холбоотой өөр нэг домог байдаг нь:Dutchman хөлөг нэгэн удаа далайн чөтгөртэй таарсан агаад ахмад Van der Decken багийн гишүүдийнхээ хамтаар хил хязгааргүй мэт үргэлжлэх далайн усанд өнө мөнхөд аялж 7 жил тэнгис далайд байж ганцхан өдөрт эх газар дээр гарч байхаар хараагдсан гэдэг. Өдөр бүр нэгэн хэвийн өнгөрч, эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх далайд хөвнө гэдэг үнэндээ там байлаа. Гэвч далайн чөтгөр Dutchman-ы ахмадыг хараалаас ангижрах цорын ганц боломжийн хамтаар үлдээсэн юм. Тэр нь юу вэ гэвэл  энэ бол бүсгүй хүний хайр сэтгэл билээ. Ганцхан бүсгүй хүний хайр л Dutcman-ы ахмад Van der Decken-г болон багийн гишүүдийг нь хараалаас ангижруулж чадах билээ....
« Last Edit: 2013.02.25 22:56 by serdaram »

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
АРЕС
« Reply #5 on: 2010.09.29 11:56 »
Эртний Грекийн Дайны Бурхан Арес
Арес (эртний грек хэлнээ: Ἄρης) бол Эртний Грекийн домогт гардаг онгод дайны их бурхан агаад Dodekatheon буюу Олимп уулын 12 бурхдын нэг нь билээ. Аянгын бурхан хийгээд бурхдын бурхан болсон Зевс болоод түүний гэргий Хера нарын дундаас гарсан тэрээр удалгүй их дайны сахиусан тэнгэр хэмээн олноо алдаршжээ. Хатгалдан тэмцэх дайчин эрсийн манлайд зогсож, бүслэлт хамгаалалтын халхавч болж урсгах цусны дусал бүрт, шивээлсэн жадны үзүүр, харшилдан огтлолцох илдний ир бүхэнд түүний оршдог хэмээн Грекчүүд итгэдэг байлаа.Хүч чадал, эр зориг, уур хилэн, өшөө хорслын билэгдэл болсон агуу дайнч уг бурхныг хэн бүхнээс илүүтэй дайчин Спартанчууд шүтдэг байлаа.
Эцэг нэгт охин дүү Athena нь өөрийн дайчин чанар, эр зоригоороо гайхагдан шагшигдаж эгээ л дайны бурхан мэт байх авч Аресын урьдчилан тааварлашгүй үйлдэл, харгис хэрцгий зан авир, дайчин баатарлаг хүчний нь өмнө арга буюу хүчин мөхөстжээ. Тиймийн учир Athena нь дайны бурхан гэх хэргэмийг авч чадаагүй бөгөөд хүчирхэг Аресын заналт дайсан нь болон хувилж гэнээ.Далайн бурхан Посейдон болоод түүний гэргий Коркира нарын дундаас гарсан хүү Alcinous-ийн танхимд бичигдсэн бичээст ийнхүү бичигдсэн байдаг байна: Арес болоод үзэсгэлэнт Афродита нар галын бурхан Хепаестусын сүмд янагийн халуунд шатаж, хайрын баланд мансуурч байхыг сэм харсан нарны бурхан Хелиос даруй Олимпруу нисэн очиж Афродитагийн эр нөхөр болсон Хепаестусд хов хүргэж гэнэ. Энэ бүхнийг харсан Хепаестусын уур хилэн бадарч өөр шидийн хүчээр хэний ч нүдэнд харагддаггүй тор нэхэж гэнэ. Дурлалт хосын ээлжит болзоон дээр өнөөх үл үзэгдэгч торонд Арес орооцолдож Хепаестусд баригдаж орхижээ.  Сэтгэл нь ханаагүй Хепаестус Олимп уулын бүх бурхдыг дуудан ирүүлж Афродита болон Арес нарын жигшүүрт хэргийг сонордуулж гэнэ. Олон олон бурхдын доог тохуу болсон Арес дурлалт бүсгүйгээсээ салж өөрийн төрсөн нутаг Thrace рүү явсан гэдэг.Өөр нэгэн домог яриа байх агаад түүнд дээр Арес Афродитатай уулзах үедээ Алектрион гэх залуу хүүг хаалган дээрээ зогсоогоод хэрвээ Хелиос ирвэл надад дуулга гэж түүнд анхааруулж гэнэ.  Гэвч Алектрион гүн нойронд автаж унтсан байх агаад Арес Афродита хоёрыг харсан Хелиос Олимп уулруу явж Хепхаестуст алтан хошуу хүргэж амжжээ. Энэ бүхэнд уурссан Арес Алектрионыг тэр дор нь тахиа болгон хувиргажээ. Иймийн учир тахиа нь өглөө бүр хэн бүхнээс эртлэн босч, харуй бүрий арилан нарны гэрэл цухуйх үест хэн нэгэнд мэдэгдэх гэсэн мэт тод бөгөөд чангаар донгоддог болсон гэнэлээ.

Нэрний Тухайд
Эртний грек хэлэнд ἀρή буюу Аре гэдэг бол “сүйрэл, мөхөл, хараал зүхэл” гэх утгатай ажээ. Хожим нь Ромчууд Грекийн бурхдыг өөрсдийн талд өмчлөн авахдаа Аресын нэрийг Марс болгон авч гэнээ. Mars гэдэг бол эртний Грекийн μάρναμαι (marnamai) буюу ”усган хөнөө, хатгалдан тэмц” гэх үгтэй агаар нэгэн.Зарим нэг газарт түүнийг Enylius эсвэл Enyalio хэмээн дуудах агаад их аян дайны өмнө түүнд тахил өргөж олон тооны араатан амьтдыг өргөл барьц болгон өгдөг байна.
Шинж Төрх 
Эртний Грекийн зохиолч Гомерын бичсэн хийгээд Трой хотын баатарлаг тулалдаан, өндөр хэрэмт хотын ханхүү , хүлэг морьдын эзэн Хектор, хүмүүний төрлөөс хамгийн хурдан хөлт дайчин зоригт ялгуусан баатар Ахилес болоод Тройн ханхүү Парис, Спартагийн Хелен нарын хайр сэтгэлийн тухай дууль болсон “Иллиада”-д Арес бурхны талаар бусад бурхдаас илүүтэй өгүүлэх ажээ.Тухайн үед зарим нэг баатар эрсийн булш бунхан дээр “Явуулын хүн та саатахтун, гашуудахтун. Арес эзний төлөө ялгуусан баатарлагаар тулалдаж яваад, тэргүүн шилдэг үхлээр нас барсан баатар эр энд нойрсном ” гэсэн байдаг ажээ. Энэхүү бичээс нь Эртний Грекийн шинжлэх ухаан, уран зохиол болоод оюун ухааны өлгий нутаг болсон Аттика-д байдаг байна.  Харин эртний Ромчууд нь Аресыг Этрускын соёл иргэншлээс өвлөн авсан агаад харин тэдний дунд Аресын нэр алдар төдий л их байсангүйэ.
Билэг Тэмдэг
Иллиада тууж дээр Аресыг quadriga буюу 4 морь бүхний тэргэн дээр заларсан буйгаар өгүүлдэг байна.  Тэдгээр үхэшгүй мөнхийн хүлэг морьдын туурай нь улайсан шатаж, хамар амнаас нь утаа униар савсаж, 4азарга морьдын 8 нүд нь аймшигтайгаар эргэлдэх ажээ.  Хүрэл дуулга өмсөж зүүсэн Аресын зэвсэг нь үзүүрт жад билээ.  Түүний дэлхий билэгдэл нь болж тоншуул болоод бүргэд шувуу хоёр тодорч гэнээ. Argonautica гэх эртний Грекийн найраглалд Аресын эдгээр дархлагдсан шувуудыг Хар Тэнгисийн дунд орших Амазончууд хамгаалж байдаг хэмээсэн байна. Амазончууд бол эртний Грекийн домогт гардаг дан эмэгтэй дайчидаас бүрдсэн улс аймаг билээ. Харин Эртний Спартад үхэгсдийн ертөнц амилах цагаар буюу шөнө дөлөөр Арест зориулан ноходыг тахил болгон өгдөг байв.   Ингэснээр их дайн тулааны үед Дайны бурхан Арес өөрийн хүч чадлыг харамгүй өгнө гэдэгт итгэдэг байв.Энэ Арес дээр дахиад зөндөө update-үүдийг хийнээ, их олон зүйл байналээ. Багшаа уншиж үзээд алдаа байвал засаад өгөөрэй, дараа нь энийг википедиа дээр тавинаа
« Last Edit: 2013.02.25 23:01 by serdaram »

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Чарибдис
« Reply #6 on: 2010.12.02 23:22 »
 Чарибдис
Эртний Грекийн домогт гардаг Чарибдис (бас Харибдис ч гэдэг, харин эртний грекээр бол Χάρυβδις) бол аймшигт нэгэн далайн мангас билээ. Далайн бурхан Посейдон хийгээд эх газрын охин тэнгэр Гаяа нарын дундаас охин үр нь болон мэндэлсэн тэрбээр  эрт нэгэн цагт гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж явсан наяад буюу савдаг, сахиулсан тэнгэр байсан билээ. Гэвч тэрээр аймшигт далайн мангас болон хувилж, хамаг л бие цогцос нь өөрчилөгдөн хувирч харин толгой нь асар том амнаас өөр юу ч үгүй болж гэнээ. Өдөрт гурван удаа далайн их усанг сорж, харин удалгүй буцаан цацаж асар том далайн давалгаануудыг үүсгэдэг юм гэнэ. Аажим аажмаар шунал хүсэлдээ идэгдсээр, хүсэл шуналынхаа боол нь болж ханаж цадахыг үл мэдэж, замдаа таарсан бүхнээ их усаар эзлэн булааж,хөвчит моддыг, тосгод суурингуудыг аралтай нь хамт живүүлж, бүхий л хорвоог умартаж эхэлсэн тул Чарибдисыг бурхдын бурхан болсон Зевс ийнхүү далайн шулам болгож шийтгэсэн нь энэ ажээ. Харин түүний дэргэдүүр эсэн мэнд өнгөрөх цорын ганц арга гэвэл далайн өөр нэгэн мангас Скиллатай ойрхон өнгөрөх ёстой билээ. Харин Скиллагаас бултахын тулд Чарибдистай ойрхон зөрөх хэрэгтэй болно. Далайн энэ хоёр мангас хоорондоо атаатан дайсан лугаа адил хатгалдан тэмцэх тул бие биерүүгээ үл ойртох энэ зүй тогтлыг нь ашиглаж Чарибдис болоод Скилла нарын тэг дундуур далайчид явдаг болж гэнээ.
Байршил
Сицилийн арлын эрэг дагуух Мессинагийн хоолойд амьдрах ажээ. Эгээ л ёроолгүй нүх шиг харлан аймшигт том ангал шиг амыг нь харснаас бус бүтэн биеийг нь харсан хүн үгүй билээ.
Хомерын Одиссей туужид: Далайчдын хамтаар нарийхан сувгаар явсан Одиссей аргагүйн эрхэнд Чарибдисаас зугтахын тулд Скиллагийн агуйг дайрч өнгөрчээ. Үүнээс болж 6 хүнээ Скиллагийн 6 толгойн 6 аманд тахил болгон өргөсөн байна. Гэвч хүсэл зориг талаар болж Скиллагийн нүхэн хаднаас гарсан даруй Чарибдисын аманд хөлөг онгоцоо, дайчин нөхдийн хамтаар эгнэгт алдаж гэнээ, харин өөрөө Скиллагийн хаданд ургасан зузаан зүүгдэн амь гарсан гэдэг...
« Last Edit: 2013.02.25 23:03 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Гоо үзэсгэлэнт Афродита энэ ертөнцийг захиран суудаг байлаа. Тэрбээр хүчирхэг Зевсийг буулган авахын тулд хөгжилтэй бяцхан хүүгээ түүн рүү элч болгон илгээв.

            Алтан жигүүрээ дэлгэн хуй салхи мэт нисэх тэр зальтай бяцхан элчийн гарт алтан сум атгаастай, мөрөнд нь нум зүүлттэй. Түүний онилсон сумнаас мултарч гарсан хүн нэгээхэн ч үгүй. Түүнд оногдсон хүмүүс зүрх сэтгэлийн зовлон шаналал эдлэхийг харсан бяцхан Эрот баярлан инээж нүд нь гэрэлтэн ихэмсгээр нисэн оддог байв. Ийнхүү Эрот нэгэн удаа Звс Аполлон хоёрыг мөнөөх гайт сумаараа харван онож орхисон аж. Хайрын гашуун зовлонг зүрхээрээ мэдрэн шаналсан Зевс, “энэ бол Афродитагийн зальт хүүгийн хийж буй нүгэл” гэдгийг ч мэдэж байлаа.

            Зевс нэгэнтээ түүнийг хөнөөхийг хүсэж байсан билээ. Гэвч гоо үзэсгэлэнт Афродита нялх бяцхан хүүгээ түнэр харанхуйн ойн гүнд нууж, өөрийнхөө тэжээсэн хоёр хунгийн сүүгээр тэжээж байв. Үүнээс болоод Эрот бяцхан энхрий ялдам харвалтаараа газар дэлхийд аз жаргал, гуниг зовлонг хамтад нь авчирдаг болжээ. Мөн энэ цагаас эхлэн хун шувууг дээдлэн, хайр дурлалын ариун шүтээн болгосон түүхтэй. Эротын суманд оногдсон хэн боловч ертөнцийн баяр баясгалан хийгээд уйтгар гунигийг зүрхний угаас мэдэрдэг ажээ. Энэ бол хайрын амт юм. Одоо ч гэсэн Эрот та бидний дээгүүр эргэлдэн нисч, шидэт сумаа онилсоор байдаг гэнэ.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Космогони ба Космологи буюу Бурхад

Эртний грекчүүдийн хувьд бурхад гэдэг нь огторгуйн орон зай, тэнгэр эрхэсийг энгийн бөгөөд эргэх эзэнтэйгээр хүмүүст ойлгуулахад оршиж байлаа. Хэзээ ч хариулт авч байгаагүй асуултуудаа бурхадын тусламжтайгаар тайлбарлах боломжтой болжээ гэсэн үг. Тухайн үеийн зохиолуудаас хамгийн их түгсэн нь Хесиодын Бурхад төрсөн нь хэмээх зохиол юмаа. Яруу найрагч бүтээлээ дэлхий эыртөнцийн анхдагч бол Хаос юм хэмээн эхлүүлж байж. Хаос гэдэг нь угтаа хоосон, оргүй гэсэн утгатай юм л даа. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнц оргүйгээс, хоосонгоос үүссээн гэсэн үг байж. Төд удалгүй Хоосонгоос Гаяа буюу Эх Дэлхий хэмээгч бурхан төрсөн байдаг. Түүнтэй хамт анхдагч бурхад болох Эрос (Хайр), Тартарос ( Ёроолгүй ангал - төмөр багана, ханатай дэлхийн гүнд орших ангал. Дээшээ тэнгэр хэр хол байна төдий чинээгээрээ энэ ангал гүн байна гэж домогт өгүүлсэн байдаг. Мөн тэрхүү ангалын гүнд дэлхий дээрх шөнөөс гурав дахин илүү харанхуй оршин байдаг аа гэж байна.) болон Эрэбос (Харанхуй) нар төржээ. Гаяа тун удалгүй эр хүний оролцоогүйгээр Уран (Тэнгэр) хүүгээ төрүүлсэн байна. Тэгээд тэрээр хүүгээсээ анхны титануудыг олсоон гэж байна. Жоохон эрээ цээргүй л юм. Гэхдээ эртний грекийн түүхэнд гэр бүлийнхээ хүнтэй суух, хүүхэд төрүүлэх нь маш түгээмэл байсаан гэж уншиж байсан санаанд орж байна. Жишээлбэл Египтийн фараонууд өөрсдийн цусаа цэвэр байлгахын тулд ихэвчлэн төрсөн эгч, дүүс тэр ч байтугай ээжтэйгээ хүртэл нөгцөж байсан тухай форумд миний оруулсан нэг нийтлэл байгаа даа...
За энэ ч яахав.

Уран, Гаяа хоёрын дундаас анхны титанууд үүслээ. Зургаа нь эрэгтэй - Койос, Криос, Кронос, Хипэрион, Лапето ба Океанос, зургаа нь эмэгтэй - Мнесоминь, Фойбэ, Реа, Теа, Темис ба Тетис. Гэвч Кроносыг төрсний дараа Гаяа хорвоо ертөнцөд дахин хэзээ ч өөр титан төрөх ёсгүй хэмээн айлдсан гэдэг.

Тиймийн учир титануудын оронд нэг нүдэт Киклопууд болон зуун гарт Хекатонхирчүүд бий болжээ.

Бүх төрсөн өв залгамжлагч титануудын хамгийн анхдагч мөн хамгийн зоригтой нь болох Кронос аавынхаа эсрэг тэмцэн өөрийн эхнэр/дүү Реатай гэрлэж хүүхэд гарган бүх эрх мэдлийг гартаа авсан байлаа. Мөн тэрээр бусад титануудыг ч гэсэн өөрийн талдаа оруулаад байв.

Реа, Кронос хоёрын дундаас анхны хүү мэндэлсэн нь Зеүс байв. Харин тэр үед Кронос өөрөө эцгээсээ урвасан байсан учраас хүүхдүүдээ ч бас өөрөөс нь хэзээ нэгэн өдөр урвах вий гэж айсандаа Зеүсээс хойш гарсан бүх хүүхдүүдээ идчихжээ. Реа энэ бүхнийг тэвчиж чадсангүй. Нэг удаа Диаг төрөхөд нуугаад үлдээчихсэн байна. Дөнгөж төрсөн үхүгийнхээ оронд бул хар чулуу Кроност өгснийг тэрээр мэдэлгүй идчихжээ. Он цаг ч өнгөрөн Зеүс эрийн цээнд хүрээд эцгээсээ дүү нарыг нь идсэн гэж өшөө авлаа. Хор хольсон ундаа Кроност өгөхөд, тэр мэдэлгүй уучихжээ. Төд удалгүй Кроносын гэдэс өвдөн өмнө нь идсэн бүх хүүдүүдээ буцааж гаргахаас өөр аргагүй болсон гэдэг. Мөн нөгөө чулуу ч гэсэн гэдэснээс нь гарсан байна. Зеүс удалгүй эрийн цээнд хүрсэн учраас бүх бурхадыг захирахыг хүсэн эцэгтэйгээ өрсөлдөж эхэллээ. Тэгээд л нөгөө алдарт тулаан эхлэсэн хэрэг. Тартар дахь мөнхийн харанхуйгаас Зеүс Киклопчууд болон Хекатонхирчүүдийг суллан Кроносын эсрэг байлджээ. Дайнд Зеүс ялж Кронос болон бусад титануудыг Тартарт хорьсон гэж бичсэн байнаа.

Сонирхуулж хэлэхэд Диа ч бас аав шигээ зүйлтэй учирсан байдаг юм байна. Эхнэр Мэтис нь өөрөөс нь хэд дахин хүчтэй хүү төрүүлж өгнө гэж зөнч хэлсэн болохоор анхны төрсөн хүүгээ бас идчихсэн гэнэ. Паллас Афин Диагийн охин юм байна

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Пигмалион

Уран зохиолын хичээл дээр ороод... Жорж Бернард Шогийн хамгийн алдартай жүжгийн нэр.
Сая тэгсэн хал§т ном эргүүлж суутал энэ нэр харагдлаа.

Одоо хүртэл хэтэрхий хүчтэй эмэгтэйчүүд айдаг эрчүүд цөөнгүй байдаг шд. Тэрэнтэй адил эртний Грекд бас эрчүүд тиймэрхүү эмэгтэйчүүдээс зайлсхийдэг байж л дээ. Тэгээд жоохон охид авч суудаг байж. Эсвэл...

Кипрын хаан Пигмалионд таалагдах эмэгтэй гэж бараг байдаггүй байлаа. Бүх л эмэгтэй түүнд ямар нэгэн байдлаар үл таалагдана, өө олдоно. Түүнд эд хөрөнгө, эрх мэдэл бүх л зүйл байдаг боловч ганцхан өөрт н тохирсон төгс эмэгтэй л байдаггүй байлаа. Ромын яруу найрагч Овидиусын бичсэнээр бол Пигмалион Кипр бүсгүйчүүд ихээхэн дур хүслийг н өдөөдөг байж. Гэтэл тэр нутгийн бүсгүйчүүд дурлалын тэнгэр Венүсийн ивээл дор байдаг байсан боловч хангалттай шүтлэгтэй байж, хүндлэл үзүүлж чадаагүй хэмээн шийтгүүлсэн аж. Шийтгэл н тэднийг Венүс хамгаалахаа болих байлаа. Тиймийн учир киприйн хүүхнүүд хамгаалатгүй болж, биеэ үнэлэх хэрэгтэй болж байжээ. Гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд үүнээс хойш өөрсдийн үнэ цэнээ алдан алдсаар, зарим н чулуун хөшөө болон хувирсан гэх.

Хайр дурлалд тэмүүлсэн романтик залуу үзэсгэлэнт бүсгүйн эрэлд гарсан боловч олоогүй учраас, шаналсан сэтгэлээ аргадах гэж өөрийн гараар баримал хийлээ. Хамгийн үнэтэй материал болох зааны ясан соёог ашиглан үгээр хэлж үзгээр бичимгүй үзэсгэлэн төгөлдөр бүсгүйн хөшөөг урлалаа. Хэтэрхий сайхан харагдаж байсан болохоор хаан түүнд хүрдэг боллоо. Улмаар үнсдэг, бүр өвөртөө оруулан унтдаг боллоо. Өөрийн бүтээсэн тэрхүү бүсгүйдээ залуу ухаангүй дурлаж орхилоо. Яг л ам§д хүнтэй хар§цаж буй мэт л байна. Гaр н хөхөрчих вий гэж айсандаа чангахан хүрэхээс хүртэл зайлсхийнэ. Түүндээ зориулж алт, үнэт эдлэл хүртэл худалдан авдаг байлаа. Сүүл сүүлдээ бүр түүнийг хөдөлж байна гэж толгойдоо ургуулан бодсон н үнэн юм шиг ч санагдана.

Нэгэн өдөр Венүсд зориулан тэмдэглэдэг баяр болоход Пигмалион маш үнэтэй өргөл өргөн, дурлалын бурханы өмнө өвдөг сөгдөн гуйж гэнэ. Яг л түүний хайрлан, хамгаалдаг хөшөөтэй ав адилхан бүсгүйтэй гэрлүүлж өгөөч гэж. Ийнхүү гуйсныхаа дараа гэртээ харин заншил ёсоор өөрийн чулуун эхнэрээ тэврээд үнслээ. Гэвч огтхон ч хөдөлдөггүй чулуун хөшөө хааныг хариу үнсэн, тэвэрч авах н тэр. Түүний бие энхрий зөөлөн, ам§сгал н ялдам энхрий байх аж. Бурханд үнэн голоосоо итгэн гуйсан хааны хүслийг ийн биелүүлсэн байжээ. Тэр хоёр олон хүүхэдтэй, өнөр өтгөн ам§дарсан гэдэг.

Цорын ганц эмэгтэйг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах эрчүүдэд дурлалын тэнгэр хамгийн сайн ханийг заяадаг гэж айлджээ.. Бас гэхдээ өргөл бар§ц нтр өгч панаалдахгүй бол болдоггүй байсым шиг байна шд :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top    Profile   

MissNoGood   
 Post subject: Re: Грекийн домог үлгэр түүхийн тухайPostPosted: Jan.17.13 11:31 pm
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10522   
Хадес ба Тартарос - Газар дорхи ертөнц буюу тамын орон

Эртний Грекчүүд тэр болгон өмнөх ба хойд амидралд нэг их итгээд байдаггүй байжээ. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амидрахыг илүүд үздэг байсан гэж хэлэхэд буруудaхгүй л болов уу. Тийм ч учраас тартаросыг тамын ертөнц, үхсэний дараа очих газар гэдэг утгаар н биш газар доорхи бас нэгэн том гүрэн хэмээн хүлээж авдаг байлаа.

Газар доорхи энэхүү ертөнц хүмүүсийн хувид хамгийн аюултай, хамгийн аймаар гэгдэх газар байлаа. Хэдий аюултай, харанхуй нөмөрсөн ертөнц ч гэлээ яг л энэ газраас эх дэлхий урган цэцэглэж, шинэ эрч хүчээ олж авдаг гэдэгт бүгд итгэдэг байлаа. Тийм ч учраас тамын хаан Хадес бурханыг Плутон ч гэх н бий. Латинаар Плутос гэх ба баялагийг эзэмшигч гэх утгатай ажээ. Түүний эхнэр Перзефон, ромчуудын хэллэгээр Просерпина харанхуйн хатан гэгддэг байсан төдийгүй, үржил шимийн бурхан Деметрис бурханы охин байсан ба ээжээсээ ч илүү хүчтэй нэгэн байжээ.

Тэртээх нэгэн өдөр тамын хаан Хадес өөрийн төрсөн ах Зеүс ба Деметрис хоёрын дундаас төрсөн Перзефон охиныг цэцэрлэгт хүрээлэндээ цэцэг арчлан сууж байхад н хулгайлан оджээ. Деметрис өөрийн охиноо үүрдийн тамд алдахыг хүсээгүй учраас буцааж өгөхийг шаарджээ. Тухайн үед Хадес хүчтэй байсан болохоор Зеүс тэр болгон шаардаад байж чаддаггүй байжээ. 4 сар эцэг эхээ ирж авахыг н хүлээж суусан охин тэндээ үүрд үлдсэн гэдэг. Гэвч домогт бичсэнээр Перзефонд тамын хатан байх н ихэд таалагдсан бөгөөд өөрийн хүслээр тэнд үлдсэн гэдэг аж.

Хадесын захирч байсан тамын ертөнцөөс (ромчууд тамын ертөнцийг Орус гэдэг байжээ - үхлийн бурханы нэрээр нэрлэсэн юм байна) ч илүү аймшигт ертөнц газар доор байлаа - Тартарос. Хамгийн гүн, хамгийн харанхуй ертөнц. Энэ л гүнд дэлхийн үндэс байдаг гэлтэй. Тэнд хоосон эзэгнэн байх ба хэзээ нэгэн цагт дэлхий ертөнцийг бүтээсэн шигээ нураах вий гэхээс хүмүүс айна. Тартарос гэж зөвхөн газрын нэр биш юмаа. Өмнөх бичлэгэнд байгаачлан тэрээр анхдагч бурхадын нэг билээ. Гаяатай хамт бий болсон.

Тартарост бурхад дайнд ялагдсан титануудыг хорисон ба бурханы эрин үе дуусан дуустал тэндээ хоригдох ял авчээ. Сүүлд бурхад тамын ертөнцийг жижиг хэсэгт хуваасны дараа Тартаросын нэгэн хөндийд амид ахуйдаа хамгийн бузар нүгэл үйлдсэн хүмүүсийг хорих болсон байна. Он цагийн эрхэнд, хүмүүсийн оюун ухаан, ёс суртахууны үндсэн дээр ийнхүү төгсгөлгүй тамын харанхуйд хүмүүс ч бас шийтгэл амсах болсон байна.
Харин эсрэгээрээ хэн амид ахуй цагтаа буян үйлдэж, зөв явсан н тамын хөндийгөөс холоо орших Аз жаргалын арал дээр сууриших болсон байна.

Тамын ертөнцөд хожим гол горхи үүссэн гэдэг. Домогт өгүүлдгээр бол тэнд Лэтэ голын эх Стикс мөрөн, булингарт гол Ахерон урсах ба голоос ус уусан үхэгсэд өнгөрсөн амидралаа бүр мөсөн мартдаг байжээ.

Завичин Харон үхэгсдийг Ахерон, Стикс голоор авч яван эрэг дээр бэлэн байх Хермест аваачин өгдөг байжээ. Стиг, Ахерон голын эрэгт тамын ертөнцийн хаалга байх агаад түүнийг 50 толгойт, могойн сүүлтэй нохой Керберос хамгаалан байх аж. Керберос тамын ертөнцөөс үхэгдсийг гадагш гаргахгүй байх мөн нэг ч амид хүнийг дотогш оруулахгүй байх үүрэгтэй. Гэхдээ Керберос тийм ч дийлдэшгүй мангас байсангүй. Нэг удаа тэндээс оргож гарсан хүүр эрүүл саруул биетэйгээр тамын ертөнцөөс бүр мөсөн зугтаж эргэн амидарч байжээ.

Хераклес хүртэл нэгэн удаа хамгаалагч нохой Керберосыг өдрийн гэрэлд гарган буцааж тамын ертөнцөд авчрах замдаа Тесеүсийг аварч байжээ. Тесеүс Перефоныг суллахаар тамын ертөнцөд ирж байсан боловч аварч чадалгүй Хадест баригдан хоригдож байжээ.

Гэвч тамын ертөнцөөс зөвхөн хүч чадлаар зугтахаас гадна оюун ухаан, өөрийн урлагийн авъяасаараа хайртай хүнээ гаргаж авсан домог ч бий. Өөрийн онцгой содон хоолойгоороо тамын хаан хатан хоёрын сэтгэлийг уярааж чадсан дуучинг Орфеүс гэдэг байлаа. Өөрийн хайрт бүсгүй Эүридикийг харанхуйн ертөнцөөс авч гаргаж байжээ. Харамсалтай н тамаас гараад явж байхдаа тэвчээр алдран эргэж харсан учраас хайртай бүсгүй н тамаас бүр мөсөн гарч чадалгүй үлдэж байжээ.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Грекийн домогт бичсэнээр бол Атлас нь Прометеүсийн дүү/ах, титан юм байна. Нэрийг нь Атлант ч гэх нь бий гэж байна.

Титан болгон од эрхсийн эрхтэй байсан гэдэг. Тийм ч учраас Атласд ч бас ийм эрх байжээ. Тэр нь болохоор сарыг Фойбтэй хамтарч эзэмших байсан гэж байна.

Бид нарын мэддэг нөгөө айхтар титан болон Олимпийн бурхадын хоорондын дайн болоход Атлас удирдагчаар нь томилогдож явж байжээ. Уг нь бол Кронос удирдах ёстой байсан боловч Атлас түүнийг бодвол илүү залуу, илүү хүчтэй гээд сонгогдсон гэж байна. Гэвч харамсалтай нь дайны үеэр төрсөн ах дүүс болох Прометеүс, Эпиметеүс, Меноитос гурав бурхадын талд орсноор Олимпийн бурхад тулаанд ялсан.

За тэгээд тулаанд ялагдсан цэргүүд олзлогдлоо. Атлас удирдагч нь байсан учраас Зеүс түүнийг хамгийн хүнд ялаар шийтгэсэн байдаг. Бусдад үлгэр үзүүлэх гэж юм уу даа. Бидэнтэй тэрсэлдвэл ингэнээ гэх маягаар. Тэр нь дэлхий ертөнцийг бүх л насаараа нуруун дээрээ өргөх шийтгэл байж.

Домогт бичсэнээр Атласт энэ ялнаас мултрах нэг боломж байж л дээ. Тэр нь Хераклес байлаа. Дэлхийн өтгсгөлд хүрч ирсэн Хераклестэй Атлас тохиролцоо хийхээр болж. Атлас түүнд хайж явсан Хесперидийн (Атласын охин) алтан алимнаас гурвыг авж өгөхийг амлаад, оронд нь түүний өмнөөс дэлхийг өргөж үлдэхийг хүсдэг. Цэцэрлэгт хүрээлэнд нь хэзээ ч унтахгүй сэрүүн байдаг аймшигт луу Ладонтой тулалдахаас жийрхсэн, эсвэл залхуу нь үхрсэн Хераклес Атласын саналыг шууд л хүлээж авчээ. Тэгээд Хераклес дэлхийг өргөж үлдээд Атлас ч алимандаа явсан байна. Төд удалгүй гурван алим гартаа барьсаар Атласыг ирэхэд Хераклес алимнуудаа газар тавиад өгөөч гэж гуйжээ. нэг их юм бодолгүй, мөнхийн шийтгэлээс ангижирсан гэж баяссан Атлас газар тавих гээд бөхийх хооронд Хераклес буцаагаад нуруун дээр нь дэлхийг тавьчихсан гэдэг. Ингээд л муу зальтай гар алимнуудаа аваад бүр мөсөн, эргэж ирэхээргүй явж Атлас ч дахин хүний баралгүй мөнхөд шийтгэлээ амсаж суух болсон гэнэ дээ.

Зарим домогт болохоор Хераклес зугтаАтласыг орхиж явалгүйгээр Прометеүсийг сулласан шиг тэнгэр, газар хоёрын хооронд Хераклесийн багана хийж тавиад оргуулсан гэдэг ч юм билээ.

Өөр бас нэг хувилбар нь болохоор Перзеүс Медүзаг алчихаад толгойг нь аваад явж байхдаа Атласын нутгаар дайрч өнгөрчээ. Тэгсэн чинь Атлас түүнийг огтхон ч хүлээж аваагүй гэнэ. Уурлаж, хорссон Перзеүс уутнаас толгойг гаргаж нүд рүү нь харуулахад Атлас хоромхон зүүр чулуу болон хөшиж орхижээ. Маш том биетэй байсан болохоор тэнгэр газрыг заглаж үүрд багана болж үлдсэн ч гэдэг юм байна.
« Last Edit: 2014.02.28 11:38 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Rheia нь Zeus ийг төрүүлсэн бөгөөд түүнийг Титанчуудын дайсан болно гэдгийг төрхөөс нь өмнө мэдэж байсан Титанчуудын ээж болох Gaia нь Zeus-ийг алхыг 2 дахь хүү болох Kronos -т тушаана..Kronos тушаал ёсоор Rheia дээр очоод хүүгээ төрөхөөр Титанчуудад өгөхийг шаардажээ Rheia тэгнээ гэж амлажээ. гэвч тэрээр төрснийхөө дараа хүүгээ нэгэн Бүргэдэд даатган өгөөд Kronos-ийг ирхэд нь өлгийнд чулуу хийгээд хууран өгч явуулжээ.. үүнийг мэдсэн Gaia хүү Kronos ийг үгүй хийжээ.харин Zeus нэгэн амбаарт өсөж томроод хүчирхэг болсныхоо дараагаар Gaia ийн эрхшээлд орсон Ээжийгээ мөн 2 дүү болох Hades болон Poseidon нарыг аварч Титанчуудтай дайн зарлана.бүгдийнх нь сүнсийг эрхшээлд авах яг тэр мөчид Титанчуудын хамгийн том нь болох Атлас мэдээд байлдаан болж байгаа газар хүрч очин Zeus ийн гараас Gaia болон түүний 5 дүүг авраад өөрийнхөө сүнсийг Zeus т алдан үүрдийн ертөнцийн тулгуур болон шийтгэгдэнэ..харин бусад Титанчууд газар доорх арай найдвартай газар нуугдан амь мултарч тэндээ амьдарцгаана..Gaia Zeus ээс өшөөгөө авхын тулд хүү Prometheus -оо Olympos уулан дахь амьдралын галыг хулгайлуулхаар явуулна.. тэрээр тэр галыг хуйлгалан ээждээ авчран өгхөд.Gaia тэр галаар хүн төрлөхтөн бий болгож Zeus ийн эсрэг дайсан болгох гэж хичээж байсан боловч хүмүүс Zeus ийг бурхан гэж хүндэлж итгэж түүнийг шүтээнээ болгоно ...

Zeus ийн бэлгийн амьдралын талаар ... тэрээр маш олон эмэгтэйчүүдтэй ойртож байсан бөгөөд сүүлдээ ижил хүйстнээ хүртэл сонирхож холбогдож байсан талаар мэдээ баримт байдаг юм байна... тэр нь Troy-ийн Хаан Tros ийн хүү болох Ganymedes -т хайртай болж байсан байна...

Zeus-ийн ойртож байсан эмэгтэй бурхад болон түүнээс нь мэндэлсэн хүүхдүүд:

Metis: Athena
Themis: Horalar, Moiralar
Dione: Afrodit
Eurynome: Musalar
Leto: Apollon, Artemis
Demeter: Persephone
Hera: Ares, Hebe, Eileithyia, Hephaistos

Zeus-ийн ойртсон хүн эмэгтэйчүүд түүнээс нь мэндэлсэн хүүхдүүд:

Alkmene: Herakles - хүүхэлтэй кинон дээр гардаг Herkules шүү дээ... нөгөө айхтар хүчтэй
Antiope: Amphion, Zethos
Kallisto: Arkas
Danae: Perseus
Aigina: Aiakos
Elektra: Dardanos, İasion, Harmonia
Europa: Minos, Sarpedon, Rhadamanthys
İo: Epaphos
Laodameia: Sarpedon
Leda: Helena, Dioskurlar
Maia: Hermes
Niobe: Argos, Pelasgos
Pluto: Tantalos
Semele: Dionysos
Taygete: Lakedaimon

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Medusa- Медуза бол анх маш царайлаг гоо үзэмж төгс бүсгүй болон төрсөн юм. Түүнд хожмоо Посейдон /тэнгисийн бурхан/ дурлаж байсан бөгөөд хорлолоор үзэшгүй муухай царайт, могой үст чөтгөр болон хувирсан гэдэг. Түүнийг баатар эр Персэй устгасан гэж домогт гардаг бөгөөд эмгэнэлт хувь тавилантай сөрөг дүрийн төлөөлөл юм.Муу санаатай чөтгөр шулам болон хувирсан Медуза-н хүйтэн царайруу харсан хэн боловч чулуу болон хувирдаг байна. Түүнийг Персэй баатар устгахдаа Зэвс бурханаас авсан алтан бамбайгаар толин тусгал хийж өөрийг нь чулуун хөшөө болгон алдаг байна.
Грекийн домогт гарснаар бол энгийн хүмүүс бурхадад дурладаг байсан байна. Гэтэл бурхад бас энгийн хүмүүст дурлаж түүний улмаас төрсөн хүү бол Персэй баатар юм. Зевс болон грекийн нэгэн хааны гүнж Даниель хоёрын дундаас Персэй хүү төрдөг.
Aphrodite- Афродита хайр дурлал, шунал тачаал мөн гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Эрос бол түүний охин юм.Афродита Гефаэстийн эхнэр хэдий ч Арест хайр сэтгэлээ өгсөн нэгэн.
Бэлэгдэл нь: Очир таяг, тагтаа
Apollo- Аполло дуу хөгжим, шүлэг яруу найргын бурхан мөн гэрэл ба нарны бурхан. Зэвсийн хүү.
Бэлэгдэл нь: Лир хөгжим, Лаврын навч
Ares- Арес дайны бурхан Афины дүү , Зевсийн хүү
Бэлэгдэл: Нохой, бодон гахай, элээ шувуу
Artemis- Артемис ан агнуурын ба зэрлэг амьтадын бурхан. Аполло-н ихэр дүү
Бэлэгдэл: нум сум, бодон гахай, баавгай.
Athena- Афина мэргэн ухаан, дайн тулааны охин тэнгэр Арсын эгч Зевсийн охин
Бэлэгдэл: Шар шувуу, оливын мод /мөчир/
Demeter- Деметр газар тариалан, үр тариа болон ургацын бурхан Rhea, Cronis хоёрын охин, Зевсийн дүү
бэлэгдэл: Эрдэнэ шиш, бамбар, очир таяг
Dionysus- Дионис найр наадам, архи дарс баяр цэнгэлийн бурхан Бэлэгдэл: Усан үзмийн дарс
Hades- Айд доод тивийн /там/ эзэн Зевс болон Посейдоны дүү
Бэлэгдэл: Харанхуйн хүч чадал, гурван толгойт нохой
Нephaestus- Гефаест дарх болон галын эзэн тэрээр бусад бурхад болон баатруудын хуяг дуулга, зэр зэвсэгийг урладаг. Тэрээр Афродита-тай гэрлэсэн боловч тэр түүнд хайргүй түүний охин нь Пандора юм.
Бэлэгдэл нь: Галт бамбар болон сүх
Hera- Гера гэрлэлт болон хуримын охин тэнгэр Зевсийн эхнэр
Бэлэгдэл нь: Тогосны өд ба титэм
Hermes- Гермес худалдаа болон аялал жуулчлалын бурхан мөн бурхадын үгийг дамжуулагч
Бэлэгдэл: Далавчтай гутал
Нestia- Гести айл гэр гал голомтын охин тэнгэр мөн Rhea болон Cronus -н охин
Бэлэгдэл:- тулга
Poseidon- Посейдон далай тэнгисийн бурхан Зевс, Айдын ах
Бэлэгдэл нь: Далайн хөөс, далайн морь, дельфин бас гурван шүдэт сэрээ.
Zeus-Зевс бурхадын хаан, Олимп уулыг захирагч, Тэнгэр болон аянганы бурхан
Бэлэгдэл нь: Аянга цахилгаан, Бүргэд, бух, царс мод
Та бүхэнд эртний Грекийн сохор туульч Гомерийн алдарт найраглал *Илиада* буюу Илионы туульсын эхний хэсгийн агуулгыг товчлон хүргэж байна. Энэхүү туульст дээрх бурхад болон сахиусан тэнгэрүүд бүгд оролцох ажээ.Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат үйлсийн тухай богино богино дуунууд ард түмний дунд түгсэн байжээ.Эдгээрийг суут Гомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн томоохон найраглал болгосон байна.
Тэрхүү хэсэг нь Грекийн хамгийн аугаа их баатар Ахиллесийн уурласан тухай өгүүлэмж болно.
Тройгийн дайн 10 жил үргэлжилсэн юм. Грекийн хэдэн арван хаад, голлох жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун хөлөг онгоц хөдөлгөн Тройг дайлаар морддог. Тэдний нэрс нь л гэхэд нэлээд хэдэн хуудас эзэлнэ. Цэргийн гол жанжин нь хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч Агамемнон болно. Түүний дүү Менел, дийлдэшгүй хүчит Аякс, овжин Диомед, арга сүйхээтэй Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Грекийн урдаа барьдаг баатрууд уг дайнд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурхнаас төрсөн Ахиллес хэмээх залуу баатар бөлгөө.
Ахиллесийг дотны анд Патрокл дагалджээ.
Тройчуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор болой.Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд тройчуудад Аполллон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина 2 тэтгэж байв.
Хамгийн дээд бурхан Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааралтай ажиглан байжээ.Дайн юунаас болж эхэлсэн гээч.
Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай хуримлаж байж л дээ.
Энэ бол бурхад хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л Ахиллес төрсөн ажээ.
Хэрүүлийн охин тэнгэр уг найран дээр хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйд ногдох алтан алимыг хаясан байна.
Мөнөөх алтан алимнаас болж Гера, Афина, Афродита гурав эвдрэлцжээ. Зевс бурхан энэ маргааныг тасла хэмээн Тройгийн хунтайж Парист тушаасан аж.
Охин тэнгэрүүд алимыг авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам гарч:
Гера:Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж,
Афина: Хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан болгоно гэж,
Афродита:Хамгийн сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж амлажээ.
Парис алимыг Афродитад өгсөн байна.
Үүнээс хойш Гера, Афина 2 Тройгийн мөнхийн дайснууд болж, Афродита ч газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох хаан Менелийн эхнэр, хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан Тройдаа аваачихад нь тусалжээ.
Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг баатрууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг.
Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелийг сонгож, харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ.Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов. Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавьяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна. тэр бол Ахиллес байжээ.Тиймээс ч Тройгийн хананы дэргэд цугласан грек жанжидаас хамгийн нэр нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь Ахиллес гэлцдэг байжээ - See more at: http://www.horiotoi.org/news/ehrtnij_grekijn_burkhad/2014-01-04-4547#sthash.RQ28itty.dpuf
« Last Edit: 2014.02.28 18:54 by serdaram »