Author Topic: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ  (Read 8498 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« on: 2010.11.20 14:35 »
Та үүнийг мэдэх үү?
1. Крантаа хаалгүйгээр шүдээ угаахад 5-10, жорлонгийн ус хадгалах савны усыг нэг удаа татахад 5-10, шүршүүрт ороход 180, машиныг даралттай усаар угаахад цагт 500, онгоцонд усанд ороход 200-300 литр ус зарцуулдаг байна.

2. Төгрөгөөр хэмжихэд 1000 литр усны үнэ Румынд 430, Орост 643.5, Японд 1951-3002, Нидерландад 2944.5, Германд 3900, Данид 4875 төгрөгтэй тэнцэнэ. Харин манайд хамгийн хямд, 207-350 төгрөг.

3. Дэлхийн усны хоёр хувийг уул уурхайд, үйлдвэрлэлд дөрөв, эрчим хүчинд долоо, бусад ус хангамжинд найм, унд, гэр ахуй хэрэглээнд ес, бусад хэрэглээнд гурван хувийг зарцуулдаг бол үлдсэн 67 хувийг хөдөө аж ахуйн салбарт ашигладаг байна.

4. Харин манай улсын усны хэрэглээний 12.05 хувийг газар тариалан, 8.25 хувийг үйлдвэрлэл, 21.62 хувийг уул уурхай, 16.45 хувийг хүн амын унд, ахуйд, 24.81 хувийг эрчим хүчинд зарцуулдаг гэсэн тооцоо бий.

5. Монгол орны усны нөөц 609.5 шоо км буюу 609.5 тэрбум шоо метр. Үүнээс гадаргын ус 20 хувь, газрын доорх ус 80 хувийг эзэлдэг.

6. Монгол улс усны нөөцөөр хомс орны тоонд ордог. Манайх 599 шоо км усны нөөцтэй. Гэхдээ манай улс усаа бүрэн судалж, усны нөөцөө яг таг тогтоогоогүй. Бид хэрэглээний 80 хувийг гүний, үлдсэнийг нь гадаргын усаар хангадаг. Харин нийслэлийн цэвэр усны нөөц 255 мянган шоо метр гэдэг. Замбараагүй хэрэглээ үргэлжилсээр байвал 2010 он гэхэд манай улс цэвэр усны хомсдолд орж болзошгуй тухай эрдэмтэд анхааруулжээ.

7. Усны хэрэглээгээрээ орон сууцны айл өрхүүд толгой цохидог. Өөрөөр хэлбэл, тэд нийт хэрэглэж буй усны 73 хувийг урсгадаг байна. Харин гэр хорооллынхон хоёрхон хувийг л хэрэглэдэг аж.

8. Орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250-280 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэн өдөрт 8-10 литр ус зарцуулдаг. Хүн өдөрт доод тал нь 20 литр ус хэрэглэж байж эрүүл мэндийн наад захын шаардлагыг хангадаг болохыг НҮБ мэдэгдэж байгаа.
« Last Edit: 2013.04.08 18:48 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« Reply #1 on: 2010.11.20 14:38 »
1.Усаа хэмнэ: Дэлхий дээрх бүх усны зууны гурван хувь нь цэвэр ус байдаг. Гэтэл дундаж айлын усны хэрэглээний 25 орчим хувь нь шүршүүрт ороход зарцуулагддаг. Дөрвөн гишүүнтэй гэр бүл өдөр бүр 5 минут усанд ордог гэж тооцвол долоо хоногт 2500 гаруй литр ус хэрэглэдэг байна. Түүнчлэн бид цэвэр усныхаа ихэнхийг жорлонгийн ус татахад ашигладаг. Тэгвэл бид хэрхэн мөнгө болон усаа хэмнэж болох вэ? Энэ тун амархан. Хэмнэлттэй шүршүүрийн толгой минутанд 5.5-7.5 л ус шахдаг бол стандарт шүршүүрийн толгойг хэмнэлттэйгээр солисноор 4 гишүүнтэй айлын хүн бүр өдөрт 5 минут усанд орлоо гэхэд жилд 75.500 л ус хэмнэх юм. Харин жорлонгийн усны хувьд НЕТ (High Efficiency Toilets) нь усны хүчинд нөлөөлөлгүйгээр 00-ыг цэвэрлэх явцад зарцуулах усыг 60 орчим хувиар багасгадаг.

2.Хэрэглээгээ багасга: Ганц аяга цай бэлтгэхийн тулд 1 л ус буцалгадаг бол, үзсэн үзээгүй телевиз, радио, хүнгүй өрөөний гэрлүүд байнга асаалттай байдаг бол, зарим нэг зүйлсийг огт хэрэглэлгүйгээр хаядаг бол дээрх үйлдлүүдээ хянаснаар хог хаягдал, бохирдолт, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж улмаар дэлхийн бохирдлыг бага ч гэсэн багасгах боломжтой юм.

3. Живхний оронд даавуу хэрэглэ: Жил бүр хүүхдийн живх хийхийн тулд 150.000 гаруй тонн цаас, 12.000 тонн хуванцар хэрэглэдэг байна. Тиймээс та хүүхэддээ живхний оронд даавуу хэрэглэснээр байгаль орчноо бохирдуулах нэг ч гэсэн алхамаас татгалзаж байна гэсэн үг.

4.Дахин боловсруул: Хог түүдэг хэмээн бидний аз үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-ыг дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөн цагаан савыг дахиж хэрэглэснээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн 5%-ийг хэрэглэдэг. 1 тонн хаягдал цаасыг дахин хэрэглэсэнээр 60 хүртэлх хувийн тог хэмнэх бөгөөд,17 мод, 26.500л ус, 27 кг агаарын бохирдол үүсэхээс хамгаалдаг байна.

5.Дахиж хэрэглэ:Таны хэрэглэсэн зүйлс хэдэн cap, өдөр, цаг бүр минутын дотор хог хаягдал болдог. Тиймээс дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдан зарагддаг бүтээгдэхүүнийг авч хэрэглэн дахиж хэрэглэснээр хог хаягдал, бохирдол агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах юм.

6.Халаагчнаас хол бай: Халаагч нь дэлхийн дулааралтад багагүй нөлөөтэй. Учир нь их хэмжээний энергиэр бага хэмжээний дулаан ялгаруулдаг, цагт ойролцоогоор 1 кг карбон агаарт цацдаг. Түүнчлэн сэнстэй халаагуурууд ч гэсэн тэднээс дутахгүй. Тэрхэн хэсэгтээ дулаан ялгаруулдаг онцлогтой тул өрөөг халаахад хангалтгүй байдаг аж.

7.Аяга таваг угаагчаа дүүргэ:Өрхийн усны зарцуулалтын 15 хувь нь аяга таваг угаах машинд зарцуулагддаг. Энэ усыг халаахад зуу зуун кг карбон агаарт цацагддаг бөгөөд дундаж аяга таваг угаагч машин нэг угаалтанд 40 л ус зарцуулдаг байна. Хэрвээ та аяга таваг угаагчаа зөвхөн дүүргэсэн үед нь ажиллуулсанаар өдөрт 40-80 л ус хэмнэж, түүнтэй холбоотой тос, газ хэмнэнэ. Мөн аяга тавгаа угаагч машины хатаах программаар биш тавиур дээр тавьж хатаах, шинэ угаалгын машин авахдаа А эсвэл түүнээс дээш (А+, А++) байхад нь анхаараарай.

8.Нарны энергийг ашигла:Нэг өрхийн тогны мөнгөний 15 хувь, агаарт цацагдах карбоны ихэнх хувь нь ус халаахад зарцуулсан энергийг гаргаж авах явцад үүсдэг. Цахилгаан халаагуураар 13 л ус халаах тутамд 1 кг орчим карбон агаарт цацагдаж байдаг бөгөөд нарны энергийг ашиглан ус халаах систем худалдаж авбал та гэрийнхээ халуун усны хэрэгцээний 90 хувийг хангахуйц усыг нарны энерги ашиглан үнэгүй халаах боломжтой болно. Мөн жил бүр цахилгаан халаагуураар ус халаахад агаарт цацагдах 2.5 втон карбон цaцaxaac хамгаална.

9.Нарны энергийг ус халаахаас гадна тог үйлдвэрлэхэд ашигла:Ойрын хугацаанд нарны энергээс тог үйлдвэрлэдэг хавтангууд 2 жилд зардлаа нөхөж чадахуйц хүчин чадалтай, хямд болох аж. Үүний хажуугаар цахилгаан хэрэглээгүй киловат цаг тутамд 750 гр карбон агаарт цацагдахаас сэргийлэх ажээ.

10.Шинэлэг санааг ашиглаж сурцгаая:Бидний хэрэглэдэг ердийн гэрлийн шил гэрлээс илүүтэйгээр дулаан (95%) ялгаруулдаг байна. 20 ватын гэрлийн шилээр 100 ватын ердийн гэрлийн чийдэнгийн гаргадаг гэрлийг гаргадаг бөгөөд 8-9 дахин урт насладаг байна. 1 CFL-г дунджаар 5 жил хэрэглэнэ гэж тооцвол энгийн чийдэнгийн 1/4 хүртэлх энергээр 100% гэрэлтэж, 635 кг карбон агаарт цацагдахаас сэргийлэх юм. Саяхан Турк улсын ерөнхий сайд бүх төрийн өмчийн байгууллагуудын чийдэнг CFL болгож солих шийдвэр гаргасан байна.
« Last Edit: 2013.04.08 18:52 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« Reply #2 on: 2010.11.26 20:35 »
Орчны бохирдол нь хөрс, ус, агаар, хоол хүнсний бохирдол ордог цогц асуудал. Улаанбаатар хотын хөрс 75 хувийн бохирдолттой. Хөрсний бохирдлоос гэдэсний халдварт өвчин үүссэн. 2010 оны аравдугаар сарын байдлаар халдварт өвчний 14508 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг 10000 хүн амд харьцуулахад 133,46 байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар буурсан байгаа юм. Гэдэсний халдварт өвчнүүдээс вирүст гепатит 11.8, цусан суулга 17.7 хувийг эзэлж байна. Агаарын бохирдол гамшиг болоод байна. Нүүрснээс жижиг ширхэгтэй тоосонцор ялгардаг. Үүнийг амьсгалсан хүн уурхайд ажилласан дайны хордож, яваандаа силикозтой болдог.

Offline TelmuunT

  • Posts: 10
(No subject)
« Reply #3 on: 2010.12.13 23:01 »
www.mnb.mn/world/?p=160 Чандмань Эрдэнэ болсон усаа хайрлая.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #4 on: 2011.06.03 11:58 »
АЦСтанц 1 кв цахилгаан уйлдвэрлэхэд 4 литр ус зарцуулна.Water is the Lubricant of economic growth - WEForum. Монголын хегжил усны неецийн менежментээсээ шууд хамаарч бна.1000 kkal хунс уйдвэрлэхэд 10 л ус зарцуулна. Хуний хэрэгцээ едерт 2500 ккал гвэл таны нэг едрийн хунсийг уйлдвэрлэхэд 25 литр ус зарцуулнаМонгол бол дэлхийн хамгийн бага устай орны нэг. Монголын усны неец маш хурдтай багасч бна. Бид 600 км3 усны неецтэй. Монголын усны неец бух нутгаар их бохирдож бна. Монголд усны неецийн нэгдсэн менежмент бхгуйМонголд ус цэвэрлэх 103 байгууламж байдгаас 41 нь ажилладаг. Монголын нийт усны 70% нь нутгийнхаа 30% т байдаг.Цэнгэг ус бурддэг 30% нутагт уул уурхайг хорих нь амин чухал. Гэхдээ энэ асуудал их эсэргууцэлтэй тулж бнаГовьд уyсч буй уйлдвэрлэлд 20 000 литр/сек болох тооцоо бий. Ус хаанаас авах вэ ?

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ggg
« Reply #5 on: 2011.07.08 11:23 »
Усны цоргоор 5 минут ус гоожуулахад ялгарах эрчим хүч нь 60 лааны гэрлийг 14 цаг асаахад хүрэлцэнэ гэнэ дээ базарваань
« Last Edit: 2013.04.08 18:53 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
US
« Reply #6 on: 2011.10.27 17:24 »
Та өдөрт ердөө нэг литр ус хэмнэвэл...

Монгол улсын иргэн бүр хоногт ердөө л 1 литр ус хэмнэвэл хоногтоо 2.5 сая литр, сардаа 75 сая литр, жилдээ 900 мянган тонн буюу Улаанбаатар хотын 6 хоногийн усны хэрэгцээг хангах хэмжээний усыг хэмнэнэ гэдгийг Та мэдэх үү.
Таны хэмнэсэн ус байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа үйлсэд оруулж буй үнэт хувь нэмэр төдийгүй үр хойчдоо үлдээж буй өв хөрөнгө болох юм. Усны тоолуур яагаад хэрэгтэй вэ? Төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон усны тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Энэ тоог гаргахдаа нийт байрны усны хэрэглээг оршин суугчдын тоонд харьцуулж гаргадаг байна.
Харин гэртээ тоолуур тавиулсан өрхийн хувьд нэг хүний хоногийн дундаж хэрэглээ 80-82 литр байна. Өнөөдрийн байдлаар тоолуургүй өрхийн нэг хүн сард  цэвэр усанд 3201.6 төг, бохир усанд 1465.91 төг төлдөг. Дөрвөн ам бүлтэй усны тоолуургүй өрхийн хувьд цэвэр ус 4 хүн 12806.4 төгрөг, бохир ус 4 хүн 5863.6 төгрөг, нийт 18670 төгрөг буюу жилд 224040.48 төгрөг төлж байна. Дөрвөн ам бүлтэй усны тоолууртай өрхийн хувьд цэвэр ус 4 хүн х 319.70=1278.8 төгрөг Бохир ус 4 хүн х183.48=733.92 төгрөг, нийт 2012.72 төг буюу жилд 24152.64 төгрөг төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл танай гэр бүл тоолуур суурилуулж, ашигласнаар жилд 199887.84 төгрөг хэмнэж, усны зардалдаа 88 хувийн хэмнэлт гаргаж байна.
« Last Edit: 2012.08.10 10:20 by serdaram »

Offline Уранбилэг

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 83
(No subject)
« Reply #7 on: 2011.11.02 02:48 »
Энэ мэдээллийг уншсан хүн бүр усаа хэмнэнэ гэдэгт итгэлтэй бна. ус хэмнэгчдийн тоо нэгээр нэмэгдлээ хэхэ..

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
US
« Reply #8 on: 2011.11.09 11:58 »
НҮБ-аас томилогдсон судалгааны баг өнгөрсөн сарын турш дэлхийн улс орнуудын байгаль хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажилд хэрхэн анхаарч байгааг судалжээ. НҮБ-аас дээрх эрдэмтдийн тайланд тулгуурлан “Дэлхийн олон янз байдлын товч” хэмээх илтгэл гаргасан байна. Илтгэлд “Дэлхийн олон улс орон ургамал, амтан устаж алга болж байгааг мэдсэн хэрнээ нүдээ аниад өнгөрөөж байна. Хэдхэн мөнгө олохын төлөө өөрт нь учруулж байгаа хор хохирлыг байгаль тун удахгүй хэд дахин нугалж авах болно” хэмээн онцолсон байна.
1976-2002 онд дэлхийн сээр нуруутан, түүний дотор хамаарах сүүн тэжээлтэн, хэвлээр явагч, шувуу, хоёр нутагтан, загасны төрөл зүйл гурав дахин багассан байна. “2002 Йоханнесбургт хуралдсан байгаль хамгаалах олон улсын конвенцид оролцсон улс бүр сайн сайхан амлалт өгч, байгалиа хамгаалахаа амлаж байсан. Харамсалтай нь, амьдрал дээр ам ажил хоёр нь зөрчилдсөнийг энэ удаагийн судалгаа харууллаа” хэмээн НҮБ-ын Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах Конвенцийн нарийн бичгийн дарга Ахмед Жоглаф хэлсэн юм.  Өнгөрсөн хугацаанд сүүн тэжээлтнүүдийн 21, шувуудын 12 хувь нь мөхөж, шүрэн арлуудын 27 хувь нь устжээ.
Илтгэлд мөн байгаль сүйтгэж олсон ашгаас гарах гарлага нь нэмэгдсэнийг тодорхой жишээн дээр гаргаж тавьсан байна. Жишээлбэл, ой мод устгаж олсон орлого нь ус худалдаж авах зардлаас хэд дэхин бага байгаа гэдгийг баталжээ. Энэ янзаараа бол 2050 оноос хүмүүс ангаж цангаж үхэх болно. Учир нь дэлхийн хүн ам энэ үед есөн тэрбум болсон байх юм.
« Last Edit: 2012.08.10 10:22 by serdaram »

Offline bebe_0519

  • Posts: 30
(No subject)
« Reply #9 on: 2011.11.13 02:27 »
yooy yamar mair yumbee arail denduu ireeduid yu l boloh ged l bndaa odoonoos oorchlolt hiihgui bol......................................................

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« Reply #10 on: 2013.04.08 18:54 »
 Монгол улсын усны нөөц,ашиглалтын одоогийн байдал, хэтийн хандлага

Монгол орны нийт ус 609.5 шоо.км. Үүний 1,6 хувь нь газрын доорх ус бусад нь нуур цөөрөм,гол мөрөн, мөнх цас мөсөн голын ус. Өөрөөр хэлбэл гадаргын гол мөрний  ус 34,6 шоо.км, газрын доорх ус 12 шоо.км байна гэсэн үг.  Гадаргын усны  38% нь Монголдоо шингэж, 62% гадагшаа урсдаг. Гэтэл ашиглалтын хувьд 80 хувийг газрын доорх усаар, 20 хувийг гадаргын усаар хангаж байгаа нь гаж тогтолцоо. Монгол улс хуурай уур амьсгалтай усны нөөцөөр харьцангуй бага орон.
         
Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, нөөцийг арвижуулж, байгалийн аясаар сэргээх тулгамдсан олон асуудал хэд хэдэн эмзэг цэг дээр үүсээд байна.

1.Гадаргын усны асуудал Монгол орны гадаргын усны байдал аж ахуйн болон хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөө,уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тун хурдтайгаар доройтож байна. 2003-2007 оны хооронд дөрөвхөн жилийн дотор 204 гол горхи, 612 булаг шанд, 406 нуур тойром ширгэсэн дүн байна. Нийт хүн амын бараг тал нь оршдог Туул голын экосистем усны нөөц, горим, чанар голын эх, УБ хотын орчим, голын адагт антропоген нөлөөллөөр чухам онц байдал тогтоохоор хэмжээнд хүрлээ. Зайсангийн орчим голын усны хэмжээ олон жилийн дундажаас 48 хувь багасч, яармагийн орчим бохирдол 10-20 дахин нэмэгдсэн. Орхон гол дараагийн эмзэг цэг болоод байна. Туул голын устай гидравлик холбоотой гүний ус агуулдаг аллювийн сэвсгэр хурдас их хотын байгууламжийн ачааллаас сууж, түвшин ихээхэн доошилсноос нөхөгдөх холбоос тасарч хаа хаанаа харанга дэлдэж эхэллээ. Гравитацийн үйлчлэлээр тунах хурдаараа ялгарч тогтсон алтны шороон ордны ашиглалтын гол судал нь гол мөрнүүдийн эх, сав газар, гол руу чиглэсэн мөргөцөг, жалгаар байрладаг нь маш их хохиролд дагуулж байна. Ус,ойн сав бүхий газрын хамгааллалтын бүсийг тогтоох ажлыг манай байгууллага 4 сарын турш амралтгүй гүйцэтгэж, энэ бүх газраар явж байхад шороон ордыг ашиглахыг шат дараатайгаар зогсоох шаардлагатайг биеээр мэдэрлээ. Улсын төсөвт олигтой орлого өгдөггүй, хил гаалиар урсан гардаг энэ шар металлаар “торгон долгио хаялан мяралздаг, хоёр ангир дандаа хөвдөг” хосгүй сайхан Туулаараа солих дэндүү харамсалтай байна. Мөн түүнчлэн ус хөтөлбөрт орсон гадаргын усыг ашиглах төслүүдийг хэрэгжүүлснээр одоогийн зохисгүй харьцааг тэнцвэржүүлж, гадагш урсгалт голуудыг хооронд нь холбож сүлжээ үүсгэн бие бие тэтгэх, үерийн, шар усны ус,хэвийн өнгөрөлтөөс илүү гарсан усыг олон жилийн тохируулгатай усан санд хуримтлуулан байгаль орчноо зөөлрүүлэх, ундааны усанд ашиглах, говь руу татаж усны хэрэгцээ хангах нь хаа ч байдаг төсөл. Үүнийг эсэргүүцэгчид Орос, хятадаар дамжин гадаад далайд гардаг тэр их үерийн усыг савлан авч хэрэглэх, боржгон удмын дорнын говийн элэг нэгт ах дүү нартаа уулгахаас харамлаж байгаа нь хэний тал вэ гэж эргэлзэхэд л хүргэн үү гэхээс эх оронч гэхэд хаашаа юм. Хэрвээ бид хөтөлбөрт суусан Эгийн голын усан цогцолборыг барьж чадвал усны нөөцөө 23%-иар нэмэгдүүлж, Монголдоо 3-д ордог Хар-Ус нуур, 5-д ордог Буйр нуурын усны эзэлхүүнтэй адил  нөөцийг бий болгох юм.

2. Газрын доорх ус Улаанбаатар хот Туулын саваас 170 орчим худгаас хоногт 167 мянган шоо метр ус авч ашиглаж байгаа ч огцом өсч буй хүн ам, шинээр ашиглалтанд орж буй хороололууд, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй улам алсаас усаа татах, үгүй бол Гачууртын усан сан байгуулах асуудлыг бидэнд тулгаж байна. Голын доорх хурдаснаас авсан хосгүй чанартай усаа эрчим хүч, түүхий эд боловсруулахад ашиглаж байгааг зогсоож” саарал ус”-аа ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхийг амьдрал шаардаж байна. Өнөөдөр стратегийн ордуудыг ашиглах үйлдвэрүүдийн хүчин чадал, ашиглах хугацаа усны нөөцөөс шалтгаалж байна. Оюу толгой өнөөдөр 870 л\с ус ашиглах дүгнэлт гаргуулахдаа зөвхөн” Гүний хоолойн орд” ашиглаад 40 жил болоход газрын доорх ус 100 м доошилж, яг ийм манометрийн даралттай 180 м өргөгдөх түрэлттэй газрын доорх ус бүрэлдэхэд хэдэн сая жил болохыг тооцоо хийсэн гидрогеологчид ч, нөөцийн тооцоо хийдэг канадын Акватерра компанич хариулж чадахгүй. Үндсэндээ бид говийн Оюу, Таван толгой, Цагаан суврагын ордууд, Сайншандын үйлдвэрийн паркийн усны хэрэгцээг хангахад өнөөгийн илэрсэн говийн усны ордууд хаанаа ч хүрэхгүйн тодорхой байна. Бид юу юугүй түмэн жил хэрэглэх үүцээ задалж байна. Одоогийн байдлаар лиценз авсан байгууллага болгон түүнийхээ тоогоор газрын доорх усны хайгуул хийж, нөөцийг нь тулган батлуулж, шууд худаг гарган ашиглаад байгаа задгай тогтолцоог хуулиар зохицуулах цаг болоод байна. Усны газар ч нохойд барих модгүй, хүчирхэг гүрний компаниудын тооцооны өмнөөс сөргүүлж шалгах орчин үеийн аргачлал, мэргэжилтний хувьд дутагдаж хүч мөхөстөж, аманд нь багтаж байна. Усны Газар ийм нүдээр үзэж, туулж очоод хэмжих боломжгүй гүний усны төвшин, хөдөлгөөнийг хараандаа байлгаж байхын тулд мониторинг хийх цооногийн сүлжээ байгуулах болон усны чиглэлийн ажил хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв гаргаж өгөхөд бүтэн жилд 470- хан сая төгрөг баталж өгөөд түүнийхээ  тэн хагасыг Сангийн яам хасаж байгааг харахад усны талаар санаа зовож зүтгэх бодлого тодорхойлох хүмүүс үгүйлэгдэж байна. Хүнийх нь уух усыг шийдэхэд ийм мөнгө төлөвлөөд хасдаг байхад, монголын малд төсөл хэрэгжүүлэхэд 27 тэрбум төгрөг зарцуулж, урсаж хулждаггүй тасарч, доош шингэдэггүй ойд 5 тэрбум, ямааны ноолуурт хэдэн тэрбум билээ төлөвлөж зарж чадаж байна. Дэлхий усны төлөөх дайнд бэлтгэж,зарим нь усаар баяжих бэлтгэлээ хангаж байхад бид дэлхий хуурайшиж, гол мөрөнүүд ширгэхэд монголын говийн доорх тэнгис аварна гэж эрдэмтэд үздэг “үүцээ” зэсийн 64  хувийг авах харийнханд, нүүрсээ угаагаад хятад гаргах компаниудад арай ихээр задалж байгаа юм шиг санагдаж байна. Хөрөнгө Оруулалтын Гэрээнд гадаргын ус 30 хувиас багагүйг ашиглахыг тусгах асуудал дээр хатуу зогсохыг монголын усны нөөцийн ирээдүйн чиг хандлага шаардаж байна.


Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газрын орлогч дарга, МУ-ын зөвлөх инженер Ц.Сосорбарам   
http://www.news.mn/content/139842.shtml

Offline Khaliun

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
Re: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« Reply #11 on: 2013.04.30 16:37 »
sain bna uu myclibiinhaan. Усаа ухаалаг хэрэглэе.

Цэвэр усны үнэт  чанар  нь  химийн  аргаар  гарган  авч болдоггүй , хүн  усгүйгээр  амьдарч чаддагүйд  байгаа юм.
Өдөр ирэх  тусам дэлхий дулаан , хуурай  болж цэвэр  усны нөөц  багасаж  хүний тоо , хэрэглээ  хурдацтай өсөж  байгаа  энэ эрин үед бид усаа хэмнэхгүй бол  усны хэрэглээний хязгаартай  учирч  ус 90-ээд  оны картын  бараа шиг  болох  аюул бий.
Хүн төрөлхтөн  орчин үед аливаа зүйлийг  хиймлээр  хийж тэр ч байтугай  хүн хүртэл  гаргаж  болохыг  нэгээд байгаа. Тэгвэл  энд нэг л зүйлийг  хүн төрөлхтөн  гаргаж авч  чадахгүй  байгаа  бөгөөд  тэр нь УС юм. Иймд та бүхэн  усны  үр ашиггүй  хэрэглээгээ  багасгаснаар хойч үе, үр хүүхэддээ  цэвэр  усаа үлдээж  чадна.

Offline batbayarba

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 52
Re: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« Reply #12 on: 2013.05.10 03:31 »
usnii tulburiig nemeed ugvul hun halaasandahaa bodood heregleegee bgasgaj zuv zohistoi uhaalag heregledeg boloh ym shig

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
« Reply #13 on: 2015.04.05 17:01 »
Гүний усны идэр нас 10-12 жил үргэлжилнэ, цаашид...

“Говь нутаг цөлийн бүс гэж хэлэгдэх цаг айсуй” хэмээх үгийг байгаль орчны мэргэжилтнүүдийн саяхан болсон зөвлөгөөний үеэр сонслоо. Үзэсгэлэнтэй, үнэ цэнтэй газар хэмээн хэдхэн жилийн өмнө бичиж суусан юмсан, говь нутгийг. Гэтэл  удахгүй “түүнийг” цөл гэж нэрийдэхээс өөр аргагүй болох хэрэг үү  гэсэн бодол зурсхийв. Харин өдгөөгийн хээрийн бүс одоогийн байдлаараа үргэлжилбэл мөн л хэдхэн жилийн дараа цаг уур, байгалийн тогтцын хувьд говь гэх ангилалд багтах гэнэ. Хараа шилжихийн аргагүй тэнэгэр уудам, элсэн манхан, хааяадаа сэтгэл баясган таарах баянбүрд, тосоод авмаар ойрхон нар, туйлж давхих зээр, хулан,  товор товор гишгэлэх тэмээн сүргийн нутгийг түүхийн түмэн он жилүүдэд авгайлж ирсэн шигээ  “ГОВЬ” гэж нэрлэмээр байх юм, ирээдүйд ч мөн адил.

Байгалийн өөрийнх нь хувьсал болоод хүний буруутай үйл ажиллагаа хангайг хээр, хээрийг говь, говийг цөл болгож байна. Угаас уур амьсгал ийнхүү хурдацтай өөрчлөгдөхийн зэрэгцээ Монгол орны өмнөд говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй эхэлж буй нь байгаль орчны мэргэжилтнүүдийг дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж буй. Өдгөө Монгол орны нийт  нутаг дэвсгэрийн 94.7 хувь нь цөлжилтөд өртсөнөөс 72.5 хувь нь хүчтэй нэрвэгдсэн гэх үзүүлэлт байна. Ялангуяа өмнөд говийн бүсийн Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уур амьсгалын эл өөрчлөлт эрчимтэй ажиглагдаж байгаа юм. Энэ бүс нутагт нүүрс, алт, зэс, молибден, жонш, уран зэрэг эрдэс баялгийн арвин нөөцтэй. Гэсэн хэдий ч ашигт малтмалыг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн хүндрэлтэй асуудал бол усны олдоц. Хур тунадас улирлын чанартайгаар туйлын бага унаж, түүнээс үүдэн газрын гүний усны хуримтлал маш удаан бий болдог, байнгын урсгалтай гол, горхи байхгүй зэрэг говь нутгийг хэт халуун, хуурай, ширүүн нөхцөл рүү түлхэх олон шалтгаан бий. Дээрээс нь тус бүс нутаг дахь эрдэс баялгийг нээн илрүүлж, олборлохын тулд гадаргын усны жаахан байгаа нөөцийг шавхаад бараг дуусч байгаа. Говийн аймгуудын хэмжээнд  одоо том, жижиг олон уурхай ажиллаж байгаагаас усыг хамгийн их хэмжээтэйгээр хэрэглэгч нь зэс-молибдений Цагаан Суварга, хүрэн нүүрсний Шивээ-Овоо, чулуун нүүрсний Овоот Толгой, Нарийн Сухайт зэрэг орд байрладгаас усны асуудал нэн хүндээр тулгарч буй нь Оюутолгой, Тавантолгойн орд газрууд болж байна.

Уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд говийн гүний усыг авч ашиглах үзэгдэл хаа сайгүй таарч байна. Тухайлбал, Шивээ-Овоогийн уурхайн орчим нь тогтмол усгүй бөгөөд ширүүн бороо орох, цас хайлах үед бага зэргийн ус хатаж ширгэсэн гол, нуурын сайранд тогтдог байна. Гэсэн хэдий ч хэт давсархаг учир ашиглах аргагүй гэж үздэг. Улмаар уурхайн хөрсөн доорх гүний усыг цооногоор авч, унд болон үйлдвэрлэлийн шат дамжлагад ашиглаж байна. Цооногоор секундэд дунджаар 5-13 литр ус ундардаг ба энэ байдлаар ашигласаар байвал 27 жилийн дараа гэхэд Шивээ-Овоогийн уурхайн орчмын гүний ус шавхагдаж дуусна гэх тооцоог Дэлхийн банкны мэргэжилтнүүд өнгөрөгч 2010 онд хийсэн байх юм. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Мардайн орд орчимд мөн л гадаргын ус байхгүй.  Хайгуулаар ойролцоох Улз, Сэвсүүл голуудад ундарга тогтоож, 20 км үргэлжлэх шугаман хоолойгоор дамжуулан хэрэгцээт усаа авч ашигладаг байна. Эл хоёр жишээнээс гадна хууль бус, далд байдлаар говийн гүний усыг үйлдвэрлэлдээ зөвшөөрөлгүй авч ашигладаг уурхай, компанийн тоон хяналтаас гарсан гэхэд хилсдэхгүй.

Нүүрсний хувьд олборлолтын дөрвөн үе шатанд ус шаардлагатай. Үүнд, нүүрс угаах, тоос дарах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цахилгаан эрчим хүч болон ажилчдын хэрэгцээнд ус чухал хэрэгцээтэй. Нэг тонн нүүрс олборлоход 100-200 лирт ус зарцуулдаг гэх албан бус тоо байна. Харин ийм хэмжээний нүүрс угаахад 400-600 литр ус нэмэлт байдлаар хэрэгтэй.  Энэ байдлаар жилд 11 сая тонн нүүрс олборлоод, түүнийгээ угааж, баяжуулна гэвэл  зарцуулах усны хэрэглээ хоногт 9000 метр куб буюу есөн сая литр болох нь. Нөгөө талаас зайлшгүй хэрэглэгч болох хүн амын төвлөрлийг тандахад, ахисан түвшний хөгжлийн үед өмнөд говийн бүсэд 800 мянга орчим иргэн оршин сууна гэх тооцоо бий. Улмаар говийн усны хэрэгцээ 2020 он гэхэд жилдээ 400-450 мянган куб метр буюу 450 орчим сая литр болж өсөх гэнэ.

Тавантолгой ба Балгасын улаан нуур

Зөвхөн өмнөд говийн бүс төдийгүй улс орны эдийн засгийг өөд татах томоохон найдлага бүхий Тавантолгойн орд газар. Уурхайн үйл ажиллагаанд ус мөн л тулгамдсан асуудал болоод буй.  Гидрогеологийн нөхцөлийн хувьд Тавантолгойн орчмын эрдэс баялгийг ил аргаар олборлоход тохиромжтой гэж дүгнэдэг. Улмаар эхний ээлжинд олборлолтод шаардлагатай усыг уурхайд урсан орох усаар хангах боломжтой гэж дүгнэх хүмүүс байна. Энэ эх үүсвэр нь хур тунадас болон хөрсний дээд хэсгийн газрын доорх уснаас бүрэлдэх гэнэ. Эл хоёр эх үүсвэрээр уурхайд хоногтоо 2000 метр куб буюу хоёр сая литр ус урсан орж ирэх боломжтой гэж үзжээ. Олборлолтын хэрэгцээг дээрх байдлаар хангаж, харин ундны усны хэрэглээг Балгасын улаан нуурын цэнгэг усны ордоос авч ашиглах ёстой гэх байр суурьтай хэсэг бий. Тэгвэл уурхай жилд 30 сая тонн нүүрс олборлох үед өдөр тутам 50 мянган метр куб буюу 50 сая литр ус шаардлагатай гэх урьдчилсан тооцоо байна. Товчхондоо уурхайн олборлолтод хэрэгцээтэй 50 сая литр усыг  хур тунадас болон газрын гүний дээд хэсгийн нөөц болох хоёр сая литр усаар хангана гэх төлөвлөгөө нэг байтугай нэжгээд хуруу хол зөрсөн тооцоолол болж таарлаа. Үнэн гэвэл, Тавантолгойн орд газрын ундны болон үйл ажиллагааны бүхий л шат дамжлагын усны хэрэгцээг Балгасын улаан нуураас хангаж таарна.

Тавантолгойн ордоос баруун урагш 70 км-т байрлах Балгасын улаан нуурын уст үе дунджаар 60-80, зарим газартаа 130 метрийн гүнээс эхэлдэг байна. Усны ундарга нь секундэд 0.01-0.09 лирт гэж сүүлийн судалгаагаар тогтоожээ. Нуурын нийт нөөцийн хувьд хоногт 40 мянга гаруй  метр куб, секундэд 465 литр. Гэвч энэ бол одоогоос 25 жилийн өмнөх судалгааны дүгнэлт. Нэг үгээр тухайн үед Балгасын улаан нуур орчмын 199 ам км талбайгаас секундэд 465 литр ус ундрах боломжтой гэж үзсэн бол 2008 онд ус ундрах талбайн хамрах хүрээ нь 60 гаруй км болж багассан ба секундэд авч болох усны хэмжээ 150 литр болтлоо буурсан байгаа юм. Нөгөө талаас, Балгасын улаан нуурын газрын доорх уснаас хоногт 10 сая литрээр авч ашиглавал 25 жилийн дараа гэхэд төдийлөн буурахгүй гэх эрдэмтдийн дүгнэлт байдаг. Гэхдээ ордын олборлолтын ид үед өдөртөө 50 сая литр ус шаардлагатай гэдгийг дахин сануулах нь илүүц. Тиймээс Тавантолгойн сав газрын төрийн мэдлийн хэсэг болох 68 мянган га талбайд олборлолт явуулахын тулд Балгасын улаан нуурын цэнгэг усны ордын өдгөөгийн нөөц байдлын талаар дорвитой судалгаа хийж, байгаль орчинд нөлөөлөх байдлын стратегийн үнэлгээг боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч буй.

Оюутолгой ба Гүний хоолой

Ордын төлөвлөсөн олборлолт ирэх 4-5 жилд өдөртөө 11 мянган тоннд хүрч, үйл ажиллагаанд шаардагдах усны хэмжээ хоногт хамгийн ихдээ 63 мянган метр куб буюу секундэд 729 литр ус ашиглахаар байна. Харин үйл ажиллагааны эхний жилүүдэд секунд тутам дунджаар 430-518 литр шаардлагатай гэх урьдчилсан тооцоо бий. Оюутолгойн орчимд гадаргын усны нөөц мөн л байхгүй учир усны хайгуул судалгаа хийсэн.

Улмаар ордоос 60 км зайд орших Галбын говьд усан хангамжийн АММИ компани Гүний хоолойн ордыг илрүүлсэн ба газрын доорх ус секундэд 810 литрээр ундаргах боломжтой гэж үзсэн байдаг. Ус агуулагч давхаргын зузаан нь 120 метр, нийт эзэлхүүн нь 510 орчим ам км. Ордын усыг Оюутолгой руу 67 км үргэлжлэх 900 мм голч бүхий ган яндан хоолойгоор дамжуулж, уурхайн ойролцоох хиймэл нуурт байршуулахаар төлөвлөжээ.

 Эндээс  эхний жилүүдэд секунд тутам 430 литр, хамгийн ихдээ 518 литр ус авч ашиглах боломжтой гэж үзсэн байна. Харин АММИ компанийн хийсэн дүгнэлтээр секундэд 812 литр ус авах байдлаар Гүний хоолойн ордыг 25 жил ашиглах нөөцтэй гэжээ. Улмаар ордыг Оюутолгойн ашиглалтын төлөвлөж буй хугацаа болох 40 жилийн турш ашиглахаар тооцоо судалгаа хийж, ус татах худгуудын байршил, тоо хэмжээг төлөвлөж буй. Мөн усны нэмэлт эх үүсвэр болгож Галбын говийн гүний усыг секундэд 130 литрээр авч ашиглахаар төлөвлөжээ.

Гүний ус хуртай жилд 1 мм-ээр нөхөн сэргэдэг

2020 онд говьд хэрэгцээтэй 450 мянган метр куб усны 300 мянга нь зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлд зарцуулагдана. Секунд тутам хэдэн зуун литрээр нь ховх сорох  гүний ус өнөөдрийг хүртэлх хэдэн мянган жилийн хугацааг туулан говийн элсэн доор хуримтлагдсан байж таарна. Гэтэл эргэж нөхөн сэргэхдээ бүтэн жилийн хугацаанд 1 мм-ээр л түвшин нь нэмэгдэж, төлждөг байх юм. Хур бороо багатай жилд бол хуримтлал огтоос үүсдэггүй байна.
Угаас олборлолт явуулж буй аль ч уурхайн эргэн тойрны таван км радиус бүхий талбай усгүйддэг гэх олон улсын тогтсон тоо бий. Тодруулбал уурхай бүр ойр орчмынхоо 7850 га газрыг усгүйжүүлдэг гэсэн үг. Усгүйжүүлэлтийн энэ нөлөөнд газрын гүний ус ч мөн автдаг байна. “Газрын доорх усан сангуудын ус нь дахин нөхөгдөх боломжгүй учир тэдгээрийг хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй” гэж Дэлхийн банк судалгаандаа онцгойлон сануулжээ. Нөгөө талаас, газрын гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргын усан сангуудтай судлан холбоотой байдаг учир хэчнээн болгоомжтой ашиглалаа ч сөрөг нөлөөлөл нь байгаль экологид шууд тусна гэжээ. Тухайлбал гүний усны түвшин багасах, шавхагдах үед газрын дээд давхарга аяндаа хатаж, говьд хааяадаа үзэгдэх бага зэргийн хур борооноос өөр тэжээлгүй болсноор хүрээлэн буй орчин үхжиж эхэлдэг нь хүссэн хүсээгүй бий болох эрсдэл гэнэ.  Өмнөд говийн бүсийн газрын доорх ус дараагийн 10-12 жилийн хугацаан дахь уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг  хангалттай нөхөж чадна, харин түүнээс хойшх хугацаанд байгаль эхийн он удаан жилд хуримтлуулж хадгалсан нөөц хэр хүрэлцээтэй байхыг одоо тааж тооцоолох аргагүй хэмээн олон улсын судалгааны байгууллага дүгнэжээ.
Нэг үгээр, өнгөрсөн он жилүүд говь нутаг дахь гүний усны өсөх нас байжээ гэж үзэхэд ирэх 10-12 жил идэр нас, түүнээс цаадах хугацаа хижээл, өтөл, өндөр нас, цаашлаад мөхлийн үе болж таарах нь. Говийн хөрсөнд мянга мянган жилээр “бойжсон” гүний усыг бид өнөө цагт ийм амархан мөхөөх учиргүй. Авч ашиглахаас аргагүй цаг үе тулж ирсэн ч гэлээ арвитай хэрэглэх нарийн тооцоо судалгаа, төлөвлөлтөөр говийн гүний усыг арай удаан амьдруулах юмсан.