Author Topic: MGL TOP 10 mergejil  (Read 3325 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1106
  • Ойн савдаг шүү БИ
MGL TOP 10 mergejil
« on: 2012.08.09 16:28 »
1 Архитектор
Хэрэв санхүүгийн салбар хямраагүй бол манай барилгынхан одоо байгаагаасаа ч илүү бүтээмжтэй байх байсныг өөрсдөө өгүүлдэг. Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэцгээж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.
2 Төсөвчин
Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос “бизнес харилцаа”-нд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид.Энэ нь тэдний ажил, үйлчилгээний үнэлэмжийг багагүй өсөн нэмэгдэхийн угтал нөхцөл болсон юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.
3 Геологич
Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлтэйд орох геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй “бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг их.
4 Уул уурхайн инженер
Оюутолгой төслийнхөн ашиглалтаа эхлэх гэтэл мэргэжилтэй боловсон хүчин дутагдав гэсэн мэдээлэл сүүлийн үед улиг болж байна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 90 хувь нь монголчууд байх ёстой. Цаана нь Тавантолгой, Хөшөөт, Цагаансуварга гээд олон том ажлууд бий. Үндсэндээ уул уурхайн ажлын “boom” болж буй ч, инженерүүд нь “сөөм” төдий байгаа. Ховрын юм үнэ цэнэтэй байдаг даа.
5 Гоо сайхны мэс засалч
Сайхан байх хүслэн зөвхөн оддынх биш. Гоо сайхны мэс ажилбар харьцангуй нийтлэг хэрэглээ болсныг бүсгүйчүүдийн нүднээс харж болно. Давхраа хийх бяцхан зүсэлт дунджаар 250 000 төгрөгийн үнэтэй. Энэ бол эхлэлийн үнэ гэж ойлгож болно. Цааш цааших ажлууд улам ханшжсаар хэдэн мянган долларт хүрдэг.
6 Барилгын инженер
Газрын гадаргуу дээр байшин барилга хэрхэн тогтож босох хуулийг энэ хүмүүс мэддэг. Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. “Нүхээ олсон” чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийн.
Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй бололтой.
7 Хүнд даацын автомашины жолооч
Жолооны үнэмлэх дээрээ “Е” ангилалтай, 50-аас доошгүй тонны даацтай машинтай жолоочийн ажил цагт дунджаар 100 ам.долларын үнэлгээтэй. Тээврийн компаний жолооч нар орлогоо байгууллагатайгаа хуваалцаж таарна. Ерөнхийдөө ажлын үнэлгээ нь өндөр.
8 Өндөр зэрэглэлийн рестораны тогооч
Тогтмол орлоготойд тооцож болох энэ ажлын олдоц ховор, шалгуур өндөр. Ресторан хэдий чинээ өндөр зэрэглэлийнх байна, тогоочийн цалин төдий хэмжээгээр өснө. Тохижилт сайтай гал тогоог нөхцөл муутайд тооцож таарахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахисан харин ч таатай ажлын байр гэж болно.
9 Нотариатчин
Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байр харьцангуй цөөн. Шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа магдаахан гээд дуусна. Ихэнх нь төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинжина. Харин эдэн дотроосоо өмгөөлөгч, нотариатчид “эвээ олчихсон” гэхэд болно. Ажлын нөхцөл нь ч муугүй, үнэлэмж нь өндөр. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаасаа шалтгаалаад нотариатчид ажлаа тэр үнийн тодорхой хувиар тогтоодог. Зуун саяын худалдааны гэрээнд тамгаа дараад арваас доошгүй саяыг авна гээд бод доо.
10 Маркетингийн менежер
Хувийн хэвшлийнхний дунд сүүлийн үед “моод” болж буй үзэл санаа маркетерүүдийг хаданд гаргаад байгаа. “Хоосон цаасыг ч худалдана” гэх уриа дэвшүүлсэн овжин, сэргэлэн залуус компаниудад зонхилох байр суурьтай байна. Мэдээж, цалин хөлс нь ч энэ байр сууриа дагаад бусдаасаа арай ахиу байдаг байна.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1106
  • Ойн савдаг шүү БИ
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #1 on: 2012.10.30 11:26 »
АНУ-ын хамгийн их эрэлт хэрэгцээтэй, caйн төлөгдөж байгаа мэргэжлийн TOP 10 жагсаалтыг та бүхэндээ хүргэжийнэ. Ихээр хувьсан өөрчлөгдөж байгаа Америкийн хүчирхэг зах зээлд инженер, техникийн мэргэжлүүд манлайлж байна. Ард иргэдийнхээ шүүмжлэлд ихээхэн өртөж буй ерөнхийлөгч Обама ба түүний засгийн газар улс эх орноо дэлхийн тавцанд дахин тэргүүлэгч байр сууринд гаргахын тулд нилээн олон салбартаа шинэчлэлтийг хийж эхэлснийг энэхүү жагсаалтаас харж болноо.
1. Газрын тосны инженер (Petroleum engineering, дундаж цалин $120,000)
2. Эм зүйн мэргэжилтэн (Pharmaceutical science, дундаж цалин $105,000)
3. Математикч & компютерч (Mathematics & Computer Science $98,000)
4. Агаарын инженер (Aerospace Engineering, $87,000)
5. Химийн инженер (Chemical Engineering, $86,000)
6. Цахилгааны инженер (Electrical Engineering, $85,000)
7. Усан цэргийн болон хөлөг онгоцны инженер (Naval Architecture and Marine Engineering, $82,000)
8. Механик, техникийн инженер (Mechanical Engineering, $80,000)
9. Төмөрлөгийн инженер (Metallurgical Engineering, $80,000)
10. Эрдэс бодис, Уул уурхайн инженер (Mine & Mineral Engineering, $80,000)

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #2 on: 2012.10.30 20:42 »
Одоо Монголд сэргээгдэх эрчим хүч маш эрэлттэй хөгжих байхаа. Би уул нь орох гэсэн чинь даан ч оноо хүрээгүй тэгэхдээ энэ мэргэжил ажлийн байр удахгүй маш их болох байхаа

Offline Rainfall

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #3 on: 2013.02.06 23:39 »
oh s..t wanna work to America

Offline otgonbayr

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #4 on: 2013.02.07 17:33 »
Дэлхий дээр ШУ-ны онолоор нийт 330 гаруй тєрлийнмэргэжилбайдаг хэдий ч энэ тоо улам нэмэгдсээр байна. Vvнээс  Монгол улсад 100 гаруй мэргэжлийг олгож байна. АНУ-ын хєдєлмєр эрхлэлтийн албанаас шилдэг 100 мэргэжил шалгаруулснаас шилдэгт тооцогдож буй мэргэжлvvдээс танд сонирхуулъя. Заавал уншаарай, танд хэрэгтэй мэдээлэл байгаа...
Шилдэг 7 мэргэжил:

1    Анагаах ухаан (жилд дунджаар 300,000 доллар)
2    єндєр настанд vйлчлэх алба (жилд дунджаар 150,000 доллар)
3    Багш, сурган хvмvvжvvлэгч (жилд дунджаар 130,000 доллар)
4    Компьютер болон программын инженер (жилд дунджаар 150,000 доллар)
5    Инженер (дунджаар 80,000 доллар)
6    Аялал жуулчлалын салбар (70.000 доллар)
7    Спорт, чийрэгжvvлэх клуб (55.000 доллар)

Монголд хийсэн судалгаагаар бол шилдэг мэргэжлvvд:

1    ХАА (Агрономич, менежер г.м)
2    Анагаах ухааны салбар
3    Багшлах боловсон хvчин (Монголд хангалттай)
4    Техник-Компьютерийн мэргэжилтэн
5    Уул уурхайн нарийн мэргэжилтэн инженер
6    Гадаад харилцааны мэргэжилтэн
7    Нарийн мэргэжлийн ажилтан(цахилгаанчин, токарьчин, замын ажилтан, гагнуурчин, оёдолчин г.м)

Илvvдэлтэй мэргэжил:

1    Хуульч
 2   Эдийн засагч
3    Нягтлан бодогч, санхvvч
4    Тvvхч, философич, улс тєр судлаач
  5  Сэтгvvлч, нийгэм судлаач гэх мэт судалгаагаар энгэж бас үздэг юм байнаа

Offline otgonbayr

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #5 on: 2013.02.07 17:48 »
Монгол улсад ирэх 20 жил ямар ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх вэ.  Ирээдүй  мэргэжилээ зөв сонгоход нь бага ч болов тусалцгаая бодож байгаа эрэлттэй болно гэсэн мэргэжлүүдээ бичээрээ

Offline П.Сэржмядаг АЖМ-3

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #6 on: 2013.03.03 21:51 »
Ирээдүйд хамгийн эрэлттэй 10 мэргэжил

Британийн мэргэжилтнүүд ирээдүйд хамгийн их эрэлттэй байж болох 10 мэргэжлийг нэрлэжээ. Одоохондоо гараагүй байгаа ийм мэргэжлүүдийн жагсаалтыг «Fast Future» гэдэг судалгааны компани тус улсын Засгийн газрын захиалгаар нийтэлсэн байна. Ингээд чухам ямар сонирхолтой бөгөөд эрэлт ихтэй мэргэжлүүд ирээдүйд бий болохыг сонирхоцгооё.
1. Хүний эрхтэн үйлдвэрлэгч
Архинд донтогсод хуучин элэгнийхээ оронд цоо шинэ элэг захиалан авах бол архаг тамхичид өдөр бүр 100 ширхэг янжуур татсан ч муудахааргүй супер уушгитай болох гэнэ.
2. Нано эмч нар
Эмч нар 2030 онд зөвхөн мухар олгойн үрэвслийг эмчлээд зогсохгүй хүссэн хэн бүхэнд ой санамжаа сайжруулах боломжийг олгох болно.
3. Генийн хувьд шинэчлэгдсэн хүнс үйлдвэрлэгч фермер
Ирээдүйд фермерүүд дэлхийн хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй хомсдлыг арилгахын тулд генийн хувьд шинэчлэгдсэн хоол хүнс үйлдвэрлэх юм.
4. Фермерүүд өндөрт ажиллах болно
Фермийн аж ахуй эрхлэгчид ирээдүйд тэнгэр баганадсан өндөр барилгууд дээр байгуулсан хүлэмжид ажиллах болсноор хөдөө аж ахуй эрхлэх уламжлалт арга барилыг халах гэнэ.
5. Виртуаль орчинд ажилладаг багш
Ирээдүйд зайны сургалт нь одоогийн тэнхимын сургалтын хуучин арга барилыг халах учраас ийм мэргэжил зайлшгүй шаардлагатай болно.
6. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Уур амьсгалын өөрчлөлт хэдийнэ явагдаад эхэлчихсэн бөгөөд байдал цаашдаа улам хүндэрнэ гэдгийг Киотогийн протоколд дурдсан билээ.
7. Сансрын хөлгийн нисгэгч
Сансрын хөлгийн нисгэгчийн мэргэжил яг л троллейбусны жолооч шиг түгээмэл болно.
8. Сансрын аяллын хөтөч
Ирээдүйд сансрын аялал жуулчлал асар хурдтай хөгжих учраас сансрын аяллын хөтөч маш эрэлттэй байх гэнэ.
9. Цаг уурч цагдаа
Ийм мэргэжилтэй хүмүүс цаг агаарын үзэгдлүүдийг буруугаар ашиглах явдалтай тэмцэх ажээ.
10. Цахим сүлжээний цэвэрлэгчид /шинжээчид/
Сүлжээнд гарсан хүмүүсийн талаарх таагүй мэдээллүүдийг устгах гэнэ.
« Last Edit: 2013.07.31 09:46 by serdaram »

Offline batbayarba

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 52
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #7 on: 2013.04.02 00:55 »
ern oiriin heden jil barilga uul uurhain salbart hurungu ih hemjeegeer ergeldeh bolhoor ene 2 salbart chadvarla ajilchin mergejilten ih shaardlagatai boloh n gartsaaaagui blguidee

Offline Solongo.G

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
  • өдөр бүрийг инээмсэглэн угтах дуртай
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #8 on: 2013.05.02 21:00 »
Энэ мэргэжилүүдийг харахад нээх тийм айхтар дээд ч гэх юмуу, хүмүүсийн хошуураад байдаг мэргэжил алга байна. Тийм болохоор эдгээр мэргэжил рүү хошуурах хэрэг байгаамуудаа л гэж хэлмээр байна. Гэхдээ хүн ямар ч мэргэжилтэй байсан түүндээ дурлаж, өөрөө хүсч эзэмшиж, дуртай л байх юм бол юунд ч ямар ч үед амжилт гаргаж чадна шүү дээ.

Offline sansarmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #9 on: 2013.05.02 22:56 »
mergejil buhen saihan. hamgiin gol ni ezemshij bui mergejliinhee ezen ni l bh heregtei tegj chadval ymarch salbart amjiltand hurne deee.

Offline дуламрагчаа

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #10 on: 2013.05.03 01:26 »
yg uuriin surch bolovsorson mrgejleeree bus uur chigleleer amjiltand hursen humuus zunduu bdag shdee tegheer hun gants zuild barigdaad bailguigeer uuriin hiimeer sanagdsan sonirholtoi zuilee hiij uzjiij hamgiin zuv songoltoo hiih bh gej bodoj bna. 

Offline batbayarba

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 52
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #11 on: 2013.05.10 02:56 »
hiiij chadah l ymaa sain hiigeed mergeshchihvel ymar mergejil bh n ymar hamaa bhavdee ugaasaa bid nar mergejil bish ymar surch bgaam chin hehe

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1106
  • Ойн савдаг шүү БИ
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #12 on: 2013.07.31 09:48 »
ажил олгогчоос хамгийн их захиалга өгсөн ажил мэргэжлийн жагсаалтаас үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:
1.Иргэний барилгын туслах ажилтан
2.Энгийн ажил мэргэжил
3.Такси болон бүхээгт тэрэгний жолооч
4.Тариаланч, ногоочин
 5.Барилга угсралтын мужаан
6.Шаварчин засалчин
7.Тогооч
8.Оёдолчин хатгамалчин
9.Хамгаалалтын албаны ажилтан
10.Дэлгүүр худалдааны туслах ажилтан.


Мөн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэгдсэн ажил хайгч иргэний ажил мэргэжлийн жагсаалтаас үзэхэд дараах ажил мэргэжлээр хамгийн их хандсан байна. Үүнд:
1.Нягтлан бодогч
2.Машин, такси, бүхээгт тэрэгний жолооч
3.Тогооч
4.Ерөнхий мэргэжлийн эмч
 5.Багш
6.Энгийн ажил мэргэжил
7.Эдийн засагч
8.Зэвсэгт хүчний ахлагч
9.Оёдолчин хатгамалчин
10.Барилгачин гэсэн ажил мэргэжлээр тус тус хандсан байна. Дээрх жагсаалтаас үзэхэд ажил олгогчдод мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ шаардлага байдаг бол дээд болов
- See more at: http://www.mol.gov.mn/mng/nodes/view/type

Offline byambaa112

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #13 on: 2013.09.30 19:36 »
миний бодлоор бол монгол оронд ирэх 20 эсвэл ирэх 10 жилд ийм ийм мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна  гэж ирээдүйн мэргэжлээ сонгохоосоо илүүтэйгээр өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөл зорилгодоо нийцүүлэн мэргэжлээ сонгох нь илүү үр өгөөжтэй юм. учир нь эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээс нэгийг нь сонгоод суралцахад тэр таны хүсэж байсан мэргэжил л биш бол сурахад сонирхолгүй санагдана сураад төгслөө гэхэд таньд тухайн мэргэжлээр ажиллах хүсэл төдийлөн л төрөхгүй. ингээд л дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмнэ. үүний оронд өөрийн хүсэл сонирхолоо багаасаа нээн илрүүлж түүгээрээ ажиллавал илүү сэтгэл хангалуунүр бүтээлтэй  сайхан амьдрах болно. малчин ч гэсэн мэргэжил. өглөө босоод ажил руугаа яардаг, орой гэр лүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтай хүн байдаг.
хүсэл мөрөөдөл дууссан газарт хүн өөрөө дуусдаг

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #14 on: 2013.11.29 12:29 »
tim shuu zaawal erelttei mergejil songoh albagui uuriin husel sonirholt songoh heregt shude tuugeere tsaashid ajillah uchraas

byambaad  like
« Last Edit: 2013.11.30 12:50 by serdaram »
namjilmaa

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1106
  • Ойн савдаг шүү БИ
Re: MGL TOP 10 mergejil
« Reply #15 on: 2014.02.05 14:31 »
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэгдсэн ажил хайгч иргэний ажил мэргэжлийн жагсаалтаас үзэхэд дараах ажил мэргэжлээр хамгийн их хандсан байна. Үүнд:
1.Нягтлан бодогч
2.Машин, такси, бүхээгт тэрэгний жолооч
3.Тогооч
4.Ерөнхий мэргэжлийн эмч
 5.Багш
6.Энгийн ажил мэргэжил
7.Эдийн засагч
8.Зэвсэгт хүчний ахлагч
9.Оёдолчин хатгамалчин
10.Барилгачин гэсэн ажил мэргэжлээр тус тус хандсан байна. Дээрх жагсаалтаас үзэхэд ажил олгогчдод мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ шаардлага байдаг бол дээд болов
- See more at: http://www.mol.gov.mn/mng/nodes/view/type