Эх дэлхийн цаг 2011

 

2011 оны 3 сарын 26-ны Бямба гараг, 20.30-21.30
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ

Continue reading

Posted in Сайтын мэдээ | 1 Comment

“Бороо ороосой” гэж тэд хүсдэг

“Нэг модны ард олон хүний хөдөлмөр бий. Хүмүүс модыг зөвхөн тарьдаг л гэж ойлгодог. Гэтэл арчилна, усална гэдэг түүнээс дутахгүй их ажил. Сая мод тарихад үүл хуримтлагдаж бороо аяндаа ордог гэсэн. Бороо ороосой гэж бид чин сэтгэлээсээ хүсдэг. Ер нь бороо оруулах гэж үүл буудах шаардлагагүй, зүгээр л айл бүр хашаандаа ганцхан ширхэг мод тарьчихад л болно шүү дээ” гэж ярих залуус 20-иодхон настай. Гэвч тэдний унаган байгалиа хайрлая, хамгаалъя гэсэн сэтгэл багадахгүй. “My club”-ын Б.Дөлгөөн, Н.Энхбат, Г.Ууганбат, Ж.Зандаргийраа, О.Энхмандах, Б.Төгөлдөр, Г.Дэлгэрцэцэг, Б.Сувд-Эрдэнэ, Ю.Болдбаатар нарын эдгээр залуус бусдыг уриалж, багшийнхаа удирдлага дор дөрвөн жилийн хугацаанд 45000 ширхэг мод ургуулжээ. Хөлс мөнгөгүй, хоолтой хоолгүй явж ургуулсан тэр олон мянган модны хувь заяанд одоо ч санаа тавих. Оюутан голдуу залууст уг нь автобусны мөнгө ч илүүдэхгүй. Тарьсан модоо хэр ургаж вэ гэдгийг харах гэж яардаг эдгээр залуус цөлжилтийг сааруулахад бага ч болов хувь нэмэр оруулдагтаа харин юунаас ч илүү баяртай явдаг нь мэдрэгдсэн. Тэд залуу насаараа гоёж, олуулаа бужигнаж, инээж хөгжилдөх нь сайхан.

Continue reading

Posted in Сайтын мэдээ | 1 Comment

Эко гар утас

Байгаль эхээ бид өөрсдөө хамгаалахгүй бол хэн хамгаалах билээдээ. Гар утасны технологи өдөр ирэх бүр хөгжиж байгаа тэгвэл одоо танилцуулах гэж буй смартфонын ирээдүйн загвар бол заавал тогонд залгалгүй цэнэглэх боломжтой гар утас юм. Эрчим хүч хэмнэх ямар хэрэгтэй болохыг өнгөрсөн зун бид 1 цаг цахилгаанаа унтраахад мэдээллийн хэрэгслүүдээр ойлгож авсан гэж бодож байна.

Уг утасны гол санаа нь салхины хүчээр эргэлдэн өөрийгөө цэнэглэх ба эргэлдэх явцад дуудлага мессеж ирэхэд таньд мэдэгдэнэ. Нэмж хэлэхэд энэ нь зөвхөн ирээдүйн загвар боловч одоогийн байгаа технологиор хийхэд боломжтой ажээ.

Эргэлдэх смартфон 1291359194_floatingsmartphone02 1291359215_floatingsmartphone03
1291359226_floatingsmartphone05 1291359253_floatingsmartphone04

Эх үүсвэр: www.itech.mn

Posted in Байгаль экологи, Сайтын мэдээ | 1 Comment