»
S
I
D
E
B
A
R
«
Сонгинод 1000 мод тарилаа.
May 2nd, 2009 by Dolugen

Улаанбаатараас 50км зайд орших Сонгино хэмээх газар мод тарих ажил маань амжилттай болж өнгөрлөө. Нийт 50 хүн оролцож, 1000 мод (үүнд, хайлаас 200, улиас 800) суулгаж, усалгаа хийлээ. Мөн 400 модны нүх ухаж бэлтгэлээ. Нэг өдрийн дотор гэхэд чамлахааргүй ажил амжуулсан гэж өөрсдийгөө магтмаар байна. Оролцсон бүх хүмүүсдээ баярлалаа! Хоол ундны материал цуглуулсан Саруул, Эба хоёртоо, амттай кимбаб хийсэн Баяраа, Саруул, Мөнгөө гуравтаа, бүртгэл хийсэн Мөнгөөдөө, мод тарих ажлын турш зураг авсан Чингүүндээ, болон бусад нэр нь үл дурьдагдах, сэтгэл гарган тусласан бүх хүмүүсд баярлалаа. Мөн хоол ундаар хангасан, автобусаар үйлчилсэн, оролцсон хүн бүрийн зардлыг даасан гээд олон талаар дэмжлэг үзүүлсэн хандивлагч нарт талархъя.

Хамгийн гол нь оролцсон бүх хүмүүс байгаль эхдээ туслаж буйдаа баярлаж, өөрсдийнхөө хариуцлагыг мэдэрч, нэгэн өдрийг буянтай ажилд зориуллаа.

Read the rest of this entry »

Сонгины дахь мод тарих ажил
Apr 15th, 2009 by Dolugen

Мод тарих ажлын ямар буянтай гэдгийн тухай олон үг нуршаад яах вэ? Хүн бүр л хотын амьдралаас залхаж буйгаа ухаан бодлынхоо гүнд мэдэрч, эх болсон байгаль руугаа тэмүүлж байгаа. Хүн бүр л байгаль дэлхий маань бидний гарт эрэмдэглэгдэж, бидний амьдрах орчин сүйрч буйг мэдэрч байгаа. Энэ үед хүн бүрийн идэвхи, санаачлага, үйл хөдлөл чухал. Энэ удаагийн ажилдаа эртхэн бүртгүүлээрэй, хүний тоо хязгаартай шүү :)

Хаана: Хотоос 60км-д орших Сонгины “Мөрөөдлийн ногоон ой”  мод үрслүүлгийн газарт
Хэдэн хүн оролцох: 100 хүн
Хэзээ: 5 сарын 2 буюу бямба гараг.
Унаа: Автобусаар өглөө яваад оройдоо ирнэ.
Оролцогч бүрийн зардал: 5000₮ (хоол, унаа)
Багаж зэвсэг: Очих газраа бэлэн байгаа
Хэрхэн бүртгүүлэх: Өөрийн бүтэн нэр, и-мэйл хаяг, холбоо барих утсаа бичиж үлдээнэ үү. Эсвэл dolugen@gmail.com хаягаар мэйл бичиж болно

Энэхүү бүртгэлийг Biznetwork-ийн “Мод тарьцгаая” бүлгэм, Miniiclub forum, MiniiClub yahoo group дээр зэрэг явуулж байгаа болно. Нийт бүртгүүлсэн хүний тоо гүйцэхэд бүртгэлийг хаана.

“Ногоон арал” төсөл
Apr 6th, 2009 by Dolugen

Оюутнуудад, тэр дундаа ШУТИС-ын оюутнуудад дуулгах таатай мэдээ байна. Сургуулийн орчин тань ногоон төгөл болох цаг удахгүй ирэх нь ээ!

МинийКлуб-аас энэ зун зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлуудын нэг нь “Ногоон төгөл” төсөл юм. ШУТИС-ын бүрэлдэхүүн сургуулийн ойр орчмын талбайг зүлэгжүүлж, моджуулах ажлыг хийх гэж байна. Ингэснээр ШУТИС-ын оюутан, багш ажилчдын байгаль орчноо гэсэн сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, бусад сургууль, албан байгууллагад үлгэр дуурайл болох гэх мэт олон эерэг талуудтай төсөл юм.

Төслийн нарийвчилсан төлөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжүүлэлтийн талаар цаашид цаг тухайд нь мэдээлэх болно. Хэрвээ санхүүгийн хандив, хүн хүчний оролцоогоор туслах хувь хүн, албан байгууллага байвал miniiclub гэсэн yahoo ID-аар шууд холбогдох эсвэл dolugen@gmail.com хаяг руу захидал бичнэ үү.

Төслийн танилцуулгыг үргэлжлүүлэн уншина уу. Read the rest of this entry »

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa