»
S
I
D
E
B
A
R
«
Зуны усалгааны төлөвлөгөө
Jun 30th, 2009 by Энхмандах Манди

Энэ зуны туршид “Миний Клуб” Сонгинод байрлалтай  “Инчоны Мөрөөдлийн ногоон ой” мод үрсүүлгийн талбайд төвлөрч ажиллана.  Саяны өнгөрсөн ням гарагт модондоо цэнэг усалгаа хийсэн бөгөөд удахгүй та бүхэндээ тайлагнанаа.
Доорхи төлөвлөгөөгөөр энэ зун усалгаа  хийх юм.

7 сард.
7-р сарын 18,19-нд. /26, 26-нд болгоё гэсэн санал гарч байна/

8-р сард.
8-р сарын 1, 2-нд,
8-р сарын 15, 16-нд тус, тус усалгаануудыг хий нэ.

Энэхүү усалгаануудад “Нийслэлийн хөдөлмөрийн газар”-тай гэрээ байгуулан цалинжуулж байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно шүү.

Та бүхэн энэхүү усалгаануудад идэвхитэй оролцоорой.

Сонгино дахь цэнэг усалгаа
Jun 10th, 2009 by Энхмандах Манди

Миний Клубээс зохион байгуулсан зуны Сонгино дахь цэнэг усалгаанд давхардсан тоогоор 120 хүн оролцлоо. Тэнд хэдийгээр бороотой байсан хэдий ч эрч хүчээр дүүрэн залуус маань шантралгүй ажиллаж 24 га талбайд буюу 18000 модондоо 2 өдрийн турш цэнэг усалгааг амжилттай хийлээ. Эрч хүчээр дүүрэн байгааг 2 x 2 x 1,7 метрийн харьцаатай усан санг 30 минутын дотор л дуусгаж усан сангаа дүүргэх гэж нэлээн цаг алдаж, амралттай байлаа. Гэсэн хэдий ч бүх модондоо ус хүргэж чадсандаа баяртай байнаа.

Шинэ зүйл гэвэл 2 дахь өдөр нь бид нартай хамтран байгуулагдаад 7 хонож байгаа Андын санаа Клуб, УИХ-ын гишүүн Тэрбишдагва, хэд хэдэн бизнесийн хүмүүс усалгаанд оролцсон юм. Энэ усалгаанд оролцсон хүмүүсийн 70% нь анх удаа усалгаанд явж байгаа залуус байсан юм. Цаашдаа бид нартай хамтарч ажиллана гэж найдаж байна.

Ингээд усалгаанд оролцсон бүх хүндээ баярлалаа.

Мөн өөртөө байгаа хэд хэдэн зургаа хийлээ…

Read the rest of this entry »

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa