НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан олон орон энэ өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж, цөлжилтийн талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол улс мөн 06 дугаар сарын 17-ны өдрийг идэвхитэй тэмдэглэж ирлээ. Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сэдэв жил бүр өөр байдаг ба 2009 оныг “ХӨРС, УСАА ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Энэ сэдвийн хүрээнд цөлжилтийн асуудал монголчууд бидний хувьд үлгэр домог биш, харин үнэн бодит аюул болоод байгааг олон нийтэд хүргэх зорилгоор “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” сэдэвт гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Та бүхэн энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна! Read the rest of this entry »
