»
S
I
D
E
B
A
R
«
Усны амьдрал
Mar 8th, 2009 by Энхмандах Манди

Усны тухай бяцхан хүүхэлдэйг сонирхоод үзээрэй. Усны шинж чанар болон амьдралын мөчлөгийг маш энгийнээр үзүүлсэн хөөрхөн эд болжээ. Яг л Ц.Дамдинсүрэн гуайн шүлгийг дүрслээд үзүүлчихвүү гэлтэй.

…Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хүнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгvй боловч
Түмэн бодисыг тэжээнэ…

/Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь” шүлгийн хэсгээс/

(Either JavaScript is not active or you are using an old version of Adobe Flash Player. Please install the newest Flash Player.)

2070 оноос ирсэн захиа
Mar 5th, 2009 by Энхмандах Манди

Дэлхий дээр усны хомсдол бий болж, түүнийг дагасан байгалийн элдэв бус үзэгдлүүд бий болох боллоо… Өнөөдөр бид усаа гамнаж, усыг хамгаалах талаар ямарваа нэг зүйл хийх хэрэгтэй байх.

Нэг жилийн өмнө “Цахим өртөө”-өөс анх “2070 оноос ирсэн захиа” гэх флаш бичлэг авч түүнийг үзэхэд усыг бид өнөөдөр ямар ч гамгүй хэрэглэж байгаа нь харагдаж байнаа.

Шүдээ угаах гэх мэт ахуйн хэрэглээндээ усыг ихээр хэрэглэж байна. Үүнд ариг гамтай хандах хэрэгтэй байх. Дараахи бичлэгийг үзээд та бүхэн нэгэн зүйлийг тунгаах буй заа.. Read the rest of this entry »

1 аяга кофе?
Feb 17th, 2009 by Dolugen

1 аяга кофе хийхэд хэр их ус зарцуулдаг вэ? Кофе хурааж авах, боловсруулах, элсэн чихрийг үйлдвэрлэх, сүүг ариутган бэлтгэх зэрэг олон ажилд маш их усыг хэрэглэдэг. Бодох хэрэгтэй…

latte – хөөсөрсөн буцлам сүүтэй халуун эспрессо кофе

(Either JavaScript is not active or you are using an old version of Adobe Flash Player. Please install the newest Flash Player.)

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa